Covid-19

Францад нас барагсдын тоо Хятадыг давж, дэлхийд 40 мянгад хүрлээ

Нийтэлсэн

Коронавируст цар тахлаар дэлхий даяар нэг өдөрт 4315 хүн нас барж нийт нас барагсдын тоо 42’088 болсон ба Францад нас барагсдын тоо 3523-т хүрснээс Хятадыг /3305/ давлаа. Ийнхүү Франц нас баралтын тоогоор халдварын голомт Хятадыг давсан дөрөв дэх улс болж байна.

Мөн нэг өдрийн дотор 71’679 шинэ тохиолдол илэрснээр нийт 856’417 хүн халдвар аваад байна. Халдвар авсан хүмүүсийн тал хувь нь АНУ, Итали, Испани, Хятад гэсэн дөрвөн оронд байгаа ба нийт 177’023 хүн эдгээд буй.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  • АНУ – 23’533 /Нийт 187’321/
  • Испани – 7967 /Нийт 95’923/
  • Франц – 7578 /Нийт 52’128/
  • Герман – 4923 /Нийт 71’808/
  • Итали – 4053 /Нийт 105’792/
  • Иран – 3110 /Нийт 44’605/
  • Их Британи – 3009 /Нийт 25’150/
  • Турк – 2704 /Нийт 13’531/
  • Бразил – 1087 /Нийт 5717/
  • Канад – 1057 /Нийт 8505/
  • Португали – 1035 /Нийт 7443/

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

  • Итали – 837 /Нийт 12428/
  • Испани – 748 /Нийт 8464/
  • АНУ – 709 /Нийт 3850/
  • Франц – 499 /Нийт 3523/
  • Их Британи – 381 /Нийт 1789/
  • Бельги – 192 /Нийт 705/
  • Нидерланд – 175 /Нийт 1039/
  • Иран – 141 /Нийт 2898/
  • Герман – 130 /Нийт 775/

Нэг сая хүнд ногдох халдвар авагсад хамгийн их улсууд:

  • Ватикан – 7491 /Италийн Ром хотын голд байрлах Ватикан хот улсын нийт хүн амын тоо 801 бөгөөд одоогоор 6 хүн халдвар аваад буй/
  • Сан Марино – 6955 /Италийн хойд хэсэгт байрлах Сан Марино хот улсын нийт хүн амын тоо 33’931 бөгөөд одоогоор 230 хүн халдвар авснаас 25 нь нас бараад байна/
  • Андорра – 4866
  • Фарер арлууд – 3459
  • Исланд – 3326
  • Люксембург – 3479

Нэг сая хүнд ногдох нас баралт хамгийн их улсууд:

  • Сан Марино – 766
  • Итали – 206
  • Испани – 181
  • Андорра – 155 /Франц Испани улсуудын хил дагуу байрлах Андорра улсын нийт хүн амын тоо 77 мянга орчим бөгөөд одоогоор 376 хүн халдварлаж 12 хүн нас бараад буй/

Эх сурвалж: Worldometers.info

Exit mobile version