Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Эсэргүүцлээс үүссэн инээдмийн өдөр …

Нийтэлсэн

Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн. Олон улсын инээдмийн баярын өдөр.

Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүсэл гарлын тухай авч үзвэл, Григорийн он тооллын дараахнаас туйлдаж ядарч зовсон ард түмнийг хөгжөөх зорилгоор инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн гэх нь бий. Европын орнуудад 17 дугаар зууны үед үүссэн гэх нь ч бий. Францын хаан энэ өдөр болдог шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын нэгэнд тэмдэглэж байхыг зарлигдсан. Үүнийг эсэргүүцэгчид дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэлт баяраа хийсээр байж. Гэхдээ нэгэнт эрх баригчдаас баярыг эл өдөр тэмдэглэхийг болиулсан тул зарим хүн тоглоом тохуу болгон нэгнээ хуурч байснаас үүссэн гэдэг.

Ямартай ч инээдмийн баярыг хаанаас хэн санаачилсан, хэрхэн үүссэнийг бүгд мэдэхгүй ч улс орон бүр тэмдэглэн өнгөрүүлж байна. Бүх нийтээрээ, нийгмээрээ ч “молиго” үмхэх энүүхэнд. Америкт “Sun” сонин судлаач Жон Фредрих Хершиль дуран авиа бvтээж саран дээрх амьтан, ургамлыг нээлээ. Сарьсан багваахай мэт далавчтай аварга сармагчинг харлаа гэж мэдээлсэн нь “4 сарын 1” байв.

Манай улсад “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт Монголд анх удаа Алмас барилаа гэсэн өгүүллэг нийтлэгдэж нийгмээрээ нэг шуугьсан ч эцэст нь “4 сарын 1” гэв.

Мөн тэнэгүүдийн баяр, маанагуудын өдөр гэх нь ч бий. Хуурдаг өдөр гэдгийг мэдсээр байж хууртаад л байдаг болохоор тэгж нэрлэсэн ч байж болох.
Манайд 1968 оноос эхлэн Монголын Зохиолчдын Хороо дөрөвдүгээр сарын 1-нийг инээдмийн өдөр болгон жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ. Дөрөвдүгээр сарын нэгэнтэй холбоотойгоор зохиогддог уламжлалт уралдаан тэмцээн наадам ч манайд цөөнгүй. “Онигоо ….” жил бүр болдог байсан тэмцээн байна. За мөн “Азтай бадарчин”, шог зургийн уралдаан, хошин дууны тэмцээн гэх мэт. Харин сүүлийн жилүүдэд инээдмийн өдөр маань “менежментлэгдэн” хошин урлагийнхан супер шоу хийдэг болов. Хошин урлагийнхан уламжлалт “Азтай бадарчин” наадмаа хоёр жилд нэг удаа болдог “The Best of Comedy” нэртэй улаан хивсний ёслолын арга хэмжээгээр солив. Энэ жилийн тоглолтын тасалбар 35000-45000 төгрөгийн үнэтэй бөгөөд бүтэн таван цаг үргэлжлэх гэнэ. Дашрамд сонирхуулахад, манай инээдмийн өдөрт зориулсан хошин урлагийн уламжлалт тоглолт 24 жилийн түүхэнд 46 мянган удаа тайзнаа тоглож, 26 сая хүнд инээд бэлэглэж, 256 удаа хандивын тоглолт хийсэн гэдэг.

Эцэст нь энгийнээр ойлговол дөрөвдүгээр сарын нэгэн нь бие биенээ гэмгүй сайхан хуурч, тоглоом наргиа хийж баясан цэнгэдэг зугаатай өдөр юм. Энэ өдөр та гэмгүй сайхан наргин цэнгэж инээн хөгжиж өнгөрөөвөөс инээдмийн баярыг утгаар нь тэмдэглэж байна. Харин өдөржингөө бусдад хууртаж өнгөрүүлбэл “Маанагуудын баяр”-ын өдрийг санаачлан тэмдэглэгч болж ч мэднэ.

Инээцгээ хүмүүсээ, инээгээрэй.

CGTN мэдээ19 цаг өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой