Covid-19
ОХУ-ын коронавирустэй тэмцэх арга хэмжээ тархалтын хурдыг эрс удаашруулж чадсан гэв
ОХУ коронавирустэй тэмцэх арга хэмжээг анхнаасаа сайн авсны үр дүнд тархалтын хурдыг эрс удаашруулж чадсан гэсэн дүгнэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович өглөө. Тус улс халдварын эхлэлийг маш сайн удаашруулж чадсан. Одоо авч байгаа нэмэлт арга хэмжээнүүд нь ч халдвар дамжуулалтыг зогсоож, өвчлөлийг удаашруулна гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.
ОХУ-д энэ долоо хоногийг амралтын долоо хоног болгон зарласан. Энэ арга хэмжээний үр дүн хүмүүсийн үйлдлээс бүрэн шалтгаална гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч тэмдэглэжээ. Хамгийн гол нь хүмүүс бие биедээ халдвар дамжуулахгүй байх нь чухал. Ингэхийн тулд зарим үед хүчээр арга хэмжээ авахаас өөр аргагүй гэсэн байна. Улс орнууд нийгэм-эдийн засаг, соёл уламжлал, иргэд нь төр засагтай хамтран ажиллахад хэр бэлэн бэ гэдгээс шалтгаалан халдвараас сэргийлэх янз бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна.