Яам

Д.Нарангэрэл: Азийн орнуудад 20-29 насныхан сүүлийн үед олноор халдвар авч байна

Нийтэлсэн

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Турк, Солонгос, Энэтхэгт аялсан эмэгтэй Сэлэнгэд, ОХУ-аас ирсэн оюутныг Дарханд тусгаарлалаа. Энэ хоёр иргэнд уушгины хатгааны шинж илэрсэн. Сэлэнгэд тусгаарлагдсан иргэний хавьтал болох 6 иргэнийг мөн тусгаарласан. Улсын хэмжээнд 2171 иргэн тусгаарлалтад байна.

Азийн орнуудад 20-29 насныхан сүүлийн үед олноор халдвар авч байна. Энэ нь залуус эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагахдаа хойрго, гадуур сэлгүүцэх, амны хаалт зүүхгүй байгаатай холбоотой гэж дүгнэж байна.

БНХАУ, Хонгконгод халдвар эрчимтэй буурч байгаа нь амны хаалт сайн зүүж байгаатай холбоотой хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

Exit mobile version