Энтертайнмент

Covid-19-өөс болж Уимблдоны Их дуулга цуцлагдлаа

Нийтэлсэн

Талбайн теннисний хамгийн урт удаан үргэлжилсэн, арвин түүхтэй Уимблдоны Их дуулга covid-19 цар тахлын улмаас хойшлогдож байгаагаа зарлалаа. Тус тэмцээн нь ирэх зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 12-ны хооронд Английн Лондон хотод зохион байгуулагдах товтой байсан юм.

Бүх Английн зүлгэн талбайн теннисний клубын дарга Иан Хевитт “Энэ бол бидний яаран гаргасан шийдвэр огтоос биш. Бид нийтийн эрүүл мэндийг дээд зэргээр хүндэтгэн мөн Уимблдоныг хамт бүтээлцдэг тэр хүмүүсийн сайн сайхны тулд энэхүү шийдвэрийг гаргалаа” хэмээжээ.

Уимблдоны Их дуулга нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа цуцлагдаж байна.

Ингэснээр дэлхийн мэргэжлийн талбайн теннисний бүхий л тэмцээнүүд хамгийн багадаа долдугаар сарын 13-н хүртэл хойшилж байна. Хамгийн сүүлд дэлхийн талбайн теннисний дөрвөн Их дуулгын нэг болох Францын нээлттэй тэмцээн хойшилж байгаагаа зарласан. Францын нээлттэй тэмцээн ирэх тавдугаар сард зохион байгуулагдах товтой байсан боловч хойшлогдож есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 4-н хүртэл зохион байгуулагдахаар болсон.

Exit mobile version