Covid-19

Covid-19: Кевин Дюрант тэргүүтэй дөрвөн тоглогч эдгэрчээ

Нийтэлсэн

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Брүүклин Нетс багийн Кевин Дюрант тэргүүтэй бусад гурван гурван covid-19 цар тахлын халдвар авсан тамирчид эдгэрсэн тухай тус багийн ерөнхий менежер Шон Маркс мэдээллээ.

Тэрбээр Нью Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар хүн бүхэн эрүүл байгаа. Шинжилгээний хариу нь эерэг гарсан залуус маань 14 хоногийн тусгаарлалтаа дуусгасан. Тэд одоогоор зайнаас бусадтайгаа бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа. Тэд яг л бусад тоглогчидтойгоо, багийнхаа арын албаныхантай адилхан эрүүл болсон” хэмээжээ.

NBA өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд улирлаа түр зогсоож, аялан тоглолтоор явж байсан Брүүклин Нетс баг Калифорни мужаас Нью Йорк хотдоо эргэн ирж багаараа шинжилгээнд хамрагдсан билээ. Шинжилгээ өгснөөс зургаан өдрийн дараа Кевин Дюрант тэргүүтэй дөрвөн тоглогчийн шинжилгээний хариу эерэг гарч халдвар авсан нь батлагдаад байсан юм.

Exit mobile version