Covid-19
Австралийн Засгийн газар зочлох үйлчилгээний салбартаа “амь тариа” хийв
Австрали улсын Засгийн газрын шийдвэрээр гадаадаас ирэх бүх хүнийг зочид буудлуудад тусгаарлаад байгаа энэ үед тус улсын зочлох үйлчилгээний салбарт “амь тариа” хийгээд байна.
“COVID-19”-ийн тархалтаас сэргийлэхийн тулд өнгөрсөн бямба гарагаас хойш 1600 гаруй хүнийг Сидней хотын “InterContinental” болон Мельбурн дахь “Crown Promenade” зэрэг томоохон зочид буудалд тусгаарлаад байгаа юм. Дахин олон мянган хүнийг тусгаарлах төлөвтэй байна. Австралийн Засгийн газар тусгаарлах байр, буудал, орон сууцны зардлыг хариуцах юм байна. Үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлж буй зочид буудлуудын хувьд дүүргэлт 10 хувьтай байгаа талаар Австралийн Зочид буудлын холбооны Гүйцэтгэх захирал мэдээлжээ.