Дэлхий

Америкчууд Францын захиалсан амны хаалтыг замаас нь “булаасан” тухай мэдээлжээ

Нийтэлсэн

Францын нэг мужийн захиргаа коронавирусийн тархалттай тэмцэх ажлын хүрээнд нийтдээ 60 сая амны хаалтыг Хятад улсын үйдвэрлэгчид захиалжээ.

Гэвч захиалсан бүтээгдэхүүнээ Франц руу ачуулахад хүндрэлтэй тулгарч байгаагаа тус улсын зүүн өмнөд Прованс-Альп-Кот-Д’азур мужийн захирагч Рено Мусельер хэвлэлд ярьсан байна.

Тухайбал өнгөрсөн долоо хоногт ачуулах байсан хэсэг амны хаалтыг замаас нь Америкчууд үнэ цохин худалдаж авсныг тэр ярьжээ.

“Америкчууд бидний төлж байгаагаас гурав, дөрөв дахин их үнийг бэлнээр төлөөд авсан байна” гэж тэр Францын хэвлэлд ярьсан байна.

Коронавирусийн тахалд хамгийн их нэрвэгдсэн АНУ-д өнөөдөр халдвараас хамгаалах хэрэгслийн хомсдол үүсээд байгаа. Мөн амны хаалтын ач холбогдлыг Америкчууд одоо ойлгож эхэлж байгаа гэсэн мэдээлэл бий.

Захирагч Мусельер өмнөх алдаанаасаа сургамж авч, дараагийн 4 сая амны хаалтыг өөр замаар тээвэрлэх захиалга өгсөн нь энэ Бямба гарагт Францад ирэхээр болжээ.

Эх сурвалж: France Info

Exit mobile version