Бидэнтэй нэгд

Улс төр

Х.Болорчулуун: Хууль чангарснаар малын хулгайчид хумигдана

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас цаг үеийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Гэхдээ манай улс гаднаас орж ирэх вирусийн тархалтаас сэргийлж, дотооддоо дэгдээлгүй барьж чадаж байгаа нөхцөлд сонгууль хойшлуулах ямар ч шаардлагагүй гэж үзэж байна.

-Коронавирусийн тархалттай холбоотойгоор УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдах гэж байна. Төрийн ордны танхимуудад гишүүдэд хуваагдаж суугаад онлайнаар хуралдаж хууль хэлэлцэн, батлана гэдэг мэдээлэл өгсөн. 4-5 танхимд хуваагдаж хуралдахад гишүүдийн идэвх, оролцоо хэр байх бол?

-Энэ өвчин дэлхий нийтэд маш хурдацтай тархаж байна. Тиймээс Засгийн Газар зайлшгүй авах ёстой арга хэмжээнүүдээ л авч хэрэгжүүлж байгаа.

Онцгой нөхцөл байдлын үед парламентаас нэн даруй батлан гаргах ёстой хууль, тогтоомжууд олноор хүлээгдэж байна. Гишүүд танхимуудад хуваагдана, хоорондоо 1.5 метр зайтайсууна гэдэг нэг талдаа хэлбэр төдий харагдаж байгаа ч гишүүдийг бөөгнөрөл үүсгэлгүй тараан байрлуулж, халдвар тарах эрсдлийг бууруулж байгаа хэрэг юм уу даа.

Гэхдээ цахимаар хуралдах нь чуулганы танхимд суугаад асуудлыг хэлэлцэхээс өөр болов уу. Тус тусдаа танхимд, технологийн хараат байдлаар хуралдах нь. Ер нь би хувьдаа хуучин дэгээрээ, маскаа сайтар зүүгээд хуралдахад болохгүй зүйлгүй гэж бодож байгаа.

-Өнгөрсөн намрын чуулганаар та нэр бүхий гишүүдийн хамт малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг боловсруулан, батлуулсан. Энэ хууль хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бэ?

-Эрүүгийн хуульд малын хулгайн асуудлаар хуулийн цоорхой үүссэн байсан. Бид Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж тунхагласан ч малын хулгайч нарын толгойг илсэн хууль хэрэглэж байлаа шүү дээ.

Миний бие орон нутгаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар хуулийн энэ цоорхойг бөглөх төсөл санаачлан өргөн барьж, энэ оны нэгдүгээр сард батлуулсан. Хууль хоёрдугаар сарын 14-нд Төрийн мэдээлэл эмхтгэлд нийтлэгдсэн. Ингээд хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

-Малын хулгайн шийтгэлийг хэрхэн чангаруулсан бэ?

-Аливаа хулгайн гэмт хэргийн улмаас 300 мянга буюу түүнээс дээш төгрөгийн хохирол учирвал эрүү үүсгэдэг. Гэтэл малын хулгайд эсрэгээрээ. Хулгайлсан малын тоо найман бод, 24 бог хүрээгүй л бол “цөөн тооны мал хулгайллаа” гэж үзээд 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх зэрэг Зөрчлийн хууль мэт шийтгэх зүйл заалтуудтай байлаа. Шүүхийн практикаас харахад, ихэнх тохиолдолд нийтийн ажил хийлгэх ял оногдуулдаг, малын хулгайч нар хэд хоног цас цэвэрлэж, газар шорооны ажил хийсэн болоод л ялаас мултарчих нь түгээмэл байсан юм.

Иймээс юуны өмнө малын хулгайн зүйл ангиас “нийтэд тустай ажил хийлгэх” ялын сонголтыг авч хаялаа. Одоо ганц толгой мал хулгайлсан ч эрүү үүсгэж, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай болсон.

Олон тооны малын шалгуур хэмжээг ч 3-4 дахин бууруулсан. Хоёр бод, найман бог буюу түүнээс дээш мал хулгайлвал олон тооны мал гэж үзнэ.

Хуучин хуулиар зөвхөн “олон тооны мал”-ыг хүндрүүлэх нөхцөлд тооцдог байсан бол нэмэлт өөрчлөлтөөр бүлэглэж хэрэг үйлдсэн, хулгай хийхдээ машин механизм ашигласан, хулгайлсан малаа хил давуулсан, үүлдэр омог нь баталгаажсан гойд ашиг шимт мал хулгайлсан бол хүндрүүлэн үзэж, 2-8 жил хорих ял оноохоор болсон.

Түүнчлэн малын хулгайчдаас мах худалдан авч, борлуулсан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцдог болсон. Хулгайн малын мах борлуулсан иргэн, хуулийн этгээдийн 150-1,500 нэгж буюу 150 мянгаас 1.5 сая төгрөгөөр торгох заалт тусгагдсан.

-Энэхүү өөрчлөлт хэрэгжсэнээр бодит үр дүн гарч эхэлж байгаа болов уу?

-Малын хулгайн гаралт эрс буурч байгаа гэсэн мэдээлэл байна. Хууль чангарсан, дээр нь коровирусийн дэгдэлттэй холбоотойгоор хөл хорио тогтоосон нь малын хулгайн гаралт буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хууль сахиулагчид хэлж байгаа. Хууль чангарснаар малын хулгайчид хумигдана.

Орон нутгаар явж байхад, малчид хуулийн нэмэлт өөрчлөлтийг талархан хүлээж авч байна. Харин малын хулгайчид дагжин чичирч байгаа.

Хүний мал хулгайлсан этгээд хууль чангарсныг мэдээд буцааж өгсөн тохиолдол нэг биш удаа гарсан байна билээ. Энэ бол малын хулгайн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан нь байндаа туссаны илрэл юм.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа