Covid-19

266 зорчигчтой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 15:50 цагт газардана

Нийтэлсэн

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирэх бөгөөд 15:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирж байгаа юм.

Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй. Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Exit mobile version