Covid-19
“DISNEY” ажилтнуудаа IV/19-нөөс ЦАЛИНГҮЙ, СУЛ ЗОГСООНО
Энтертайнментийн салбарт дэлхийд тэргүүлэгч “Walt Disney” компани олон мянган ажилтнаа энэ сарын 19-ний өдрөөс эхлэн цалингүй, сул зогсоохоор шийдвэрлэлээ.
Цар тахлын нөлөөгөөр хөл хорионы арга хэмжээ хэрэгжиж буй нь тус компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Хэдий тийм боловч “Disney”-ийн парк, дэлгүүр, кино студийн ажилтнууд эрүүл мэндийн тэтгэмж авна. Мөн АНУ-ын Засгийн газрын хоёр их наяд ам.долларын төсвийн арга хэмжээний хүрээнд өмнө нь байснаас илүү өндөр ажилгүйдлийн нөхөн төлбөр хүсэх эрхтэй юм байна. Цар тахлын нөлөөгөөр “Disney” компани эхлээд Азид, дараа нь АНУ, Францад паркуудаа хаажээ.