Улс төр

Х.Баттулга: Б.Батзориг гишүүний жишгээр улс төрийн зориг гарган шалгуулахыг шаардаж байна

Нийтэлсэн

Ерөнхийлөгч Х.Баттулаг УИХ-ын хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ гишүүдийг улс төрийн зориг гарган, өргөдлөө өгч шалгуулахыг шаардлаа.
Тэрбээр “УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье” гэсэн юм.
Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы танхим бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим, шударга ёс эндээс эх авч байх ёстой гэдгийг сануулж байв.
УИХ-ын гишүүн Б.Батзориг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутгаж байгаа бөгөөд уг хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь удаагаа хойшлоод байгаа юм.

Exit mobile version