Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

Олон улсын зах зээлийн 29 гол шинжээчийн энэ оны эхээр хийж буй таамаглалаар, 2020 онд зэсийн жилийн дундаж үнэ 6050 ам.долларт хүрч өснө. Цаашдаа 7165 ам. долларт хүрнэ гэсэн нь металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдварыг төрүүлж байсан ч ийнхүү талаар болж магадгүй байна.

Нийтэлсэн

2020 оны нэгдсэн төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцож 1.2 их наяд төгрөгийн орлого орж ирэхээр төсөвлөсөн. Тэгвэл коронавирусын тархалттай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт саарснаас тэргүүлэгч эрдэсээр зэс тодроод байна. Гэвч зэсийн баяжмалаас орж ирэх орлого огцом буурч байгааг өнгөрсөн сарын тоон мэдээллээс харагдаж байна. Оны эхний гурван сарын байдлаар зэсийн баяжмалаас 325.9 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар буурсан үзүүлэлт. Зэсийг тонн тутамд өнгөрсөн оны хоёрдугаар сард 1343 ам.доллараар экспортолж байсан бол энэ оны хоёрдугаар сард 1139 ам.доллар болжээ. Ингэснээр тонн тутмаас 561 ам.доллар алдаж байна. Энэ зуур Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ өнгөрсөн жилийн өдийд 6400 ам.доллар байсан одоо 4685 ам.доллар болж 2016 оноос хойших хамгийн доод үзүүлэлтээр тэмдэглэгдэв. Түүнчлэн нүүрсний үнэ яах нь тодорхойгүй байна. Яг энэ үед манай экспорт, импортоос орж ирэх бүх орлого тасраад байна. Бид уул уурхайн салбараас орох гол орлогыг нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш зэргээс бүрдүүлдэг. Тэгвэл энэ онд эдгээрээс нийт 3.2 их наяд төгрөгийн орлого орж ирэхээр төсөвлөсөн. Гэвч өнөөдрийн байдлаар төсвийн орлого 275 сая төгрөгөөр тасраад байгааг Сангийн сайд мэдэгдсэн.

Алдагдлаа нөхнө гэвэл нэмж зургаан сая тонныг экспортох шаардлагатай

Эдийн засагч Б.Дөлгөөн уул уурхайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн байна. Тэрээр “ Сүүлийн хоёр сар нүүрс, зэсийн гаргаж буй хэмжээ бүгд буурсан. Буурсан учраас эхний нэг сард 190 саяын алдагдал экспорт талдаа хүлээж байна. Өөрөөр хэлбэл, зэс нүүрсний хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад 190 сая ам.доллараар буураад байна. Цаашид 2019 оны энэ хэмжээндээ очиж чадах уу үгүй юу гэдэг асуудал үүсэхээр байна. Өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд очно гэвэл эхний хоёр сард гарсан 1.2 сая тонны алдагдлаас гадна дахиад зургаан сая тонныг экспортолж байж энэ хэмжээндээ очихоор байна” гэлээ. Экспортын нийлүүлэлтээс гадна зэсийн араас нүүрсний ханшийн уналтаас төсвийн алдагдал улам тэлэх эрсдэлтэй. Өнөөдрийн тоон үзүүлэлтүүд маргааш нь хуучирч байна. Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс дэд бүтцийн салбараа дэмжиж, шинэ оны эхний улиралд цахилгаан шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц томоохон хүчин зүйл байсан. Гэвч дэлхийн нийтийг хамарсан коронавирусын сөрөг нөлөөгөөр Хятад улсын хувьд энэ бүх ажил зогссон. Хэдийгээр Хятадын эдийн засаг бусад улсаас харьцанүй хурдан сэргэнэ хэмээн дэлхийн эдийн засгийн шинжээчид үзэж байгаа ч манайд ирэх нөлөө нь 3-6 сарын дараа мэдрэгдэнэ. Сангийн сайд уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого оны эхэнд тасарч байгаа ч оны сүүлийн улиралд нөхөгдөнө гэж хэлсэн. Гэвч цаг хугацааны хувьд төсөвт эрсдэл учирч хүссэн хүсээгүй тодотгол хийх нь гарцаагүй гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Олон улсын зах зээлийн 29 гол шинжээчийн энэ оны эхээр хийж буй таамаглалаар, 2020 онд зэсийн жилийн дундаж үнэ 6050 ам.долларт хүрч өснө. Цаашдаа 7165 ам. долларт хүрнэ гэсэн нь металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдварыг төрүүлж байсан ч ийнхүү талаар болж магадгүй байна.

Энтертайнмент2 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол2 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ3 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ3 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр3 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол3 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм3 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг3 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер3 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр3 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий3 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн