Бидэнтэй нэгд

Дэлхий

Амжилтын түүх: Цомгийн наймаанаас тэрбумтан болсон Ричард Брансон

Нийтэлсэн

Ричард Брансон нэрээрээ олонд танигдсан “Оюутан” сэтгүүлийг гаргаж, 16 настайдаа анхны компаниа байгуулж байсан түүний жинхэнэ нэрийг Ричард Чарльз Николас Брансон гэдэг. Одоо тэрээр 360 гаруй компаниас бүрддэг “Виржин” группыг үндэслэн байгуулсан бөгөөд Их Британийн тэрбумтан.

Дараа нь Ричард Брансон 1970 онд компаниудад зориулсан шуудангийн бүртгэлийг бий болгожээ. Үүний дараа 1972 онд “Виржин” рекордс дууны цомог худалдааны сүлжээ дэлгүүрийг байгуулжээ. 1980 онд түүний “Виржин” Атлантик Эйрбус компани болон “Виржин” рекордс дуу бичлэгийн стиуддээ өргөжсөн байна. Форбес сэтгүүлд /5100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцоолдог/ түүнийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 286, Их Британийн 12 дахь баян гэж бичжээ.

15 настайдаа хоёр компани байгуулж, эцэст нь дампуурчээ. Харин 16 настайдаа сургуулиасаа гарч, Лондон рүү нүүсэн байна.

Ричар Брансон 1950 оны долдугаар сарын 15-нд Лондон хотын өмнө зүгт Блэкхет дүүрэгт Эдвард Жеймс Брансон, Эва Брансон нарын хүү болж төрсөн байна. Харин түүний өвөө Артур Жорж Харвин Брансон Хуулийн дээд шүүхийн албан хаагч, Их Британийн хувийн зөвлөх байсан аж. Ричард Брансон 13 нас хүртлээ Бишопгате сургуульд суралцжээ. Дараа нь 15 нас хүртлээ Стове сургуульд сурсан байна.

Гэхдээ унших чадваргүй, муу суралцаж байсан ч 15 настайдаа хоёр компани байгуулж, эцэст нь дампуурчээ. Харин 16 настайдаа сургуулиасаа гарч, Лондон рүү нүүсэн байна. Тэнд “Оюутан” сэтгүүлийг гаргаж анхны бизнесээ амжилттай эхлүүлжээ. Мөн 17 настайдаа “Оюутанд зөвлөгөө өгөх төв” нэртэй сайн үйлсийн байгууллагыг байгуулсан байна.

ПЯНЗ ЗАРЖ ЭХЛҮҮЛСЭН БИЗНЕС

Брансон анхны бизнесээ Ла-Маншийн хоолойг гаталсан аяллынхаа дараа эхэлжээ. Тэрээр хуучин болон зарагдаагүй үлдсэн пянз худалдан авч Лондонд зардаг болжээ. Тэгэхдээ машинаараа явж зарахаас гадна жижиглэн худалдааны дэлгүүрээр зардаг байсан аж. Тэрээр 1970 он хүртэл шуудангаар захиалга авч бараагаа зардаг байсан байна. Бараагаа “High Street”, “W.H Smith” гэсэн сүлжээ дэлгүүрт зардаг үнээс хямдаар “Виржин” худалдааны дэлгүүртээ зардаг байсан аж.

“Виржин” гэдэг энэ нэр нь хуучин ч гэсэн шинэвтэр бараа зардаг гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд гамгүй хэрэглэсний улмаас хуучирч муудсан пянз худалдаалдаг бусад газраас үүгээрээ ялгагддаг байжээ. Тэр үед 1950-1960 онд ихэнх барааг гар дамжуулан зардаг барааны үнийг барихын тулд гаргасан хүчин зүтгэлийг үл харгалзан барааныхаа үнийг хямдруулахыг хязгаарласан худалдааны гэрээний дагуу ихэнх барааг худалддаг байсан аж.

Тэрээр хуучин болон зарагдаагүй үлдсэн пянз худалдан авч Лондонд зардаг болжээ.

Үүний үр дүнд Брансон дууны бичлэгтэй цомогт их хөнгөлөлт үзүүлдэг өөрчлөлтийг хийж эхэлсэн байна. Тэр болон түүний зарим хамтрагч нар Брансоны бизнест шинэ нэр өгөхөөр ярилцсан аж. Харин тэдний нэг нь түүний нэрийн хуудас болсон “Виржин” нэрийг өгөх саналыг тавьжээ. Учир нь бүгд шинэ байдаг. Ялангуяа, компаниудын хувьд гэж тайлбарласан байна. Эцэст нь Ричард Брансон Лондон хотын Оксфорд гудамжинд дууны цомог худалддаг дэлгүүр нээжээ.

Мөн удалгүй Ник Повеллтой хамтран “Виржин” рекордсийн тамгатай пянзыг худалдаанд гаргасан байна. Тэрээр их ашиг олсон бөгөөд дуу бичлэгийн студи байгуулахуйц хэмжээний орлого олжээ. Харин 1971 онд Ричард Брансон пянз импортолж худалдах гэж буруутгагдан баривчлагдсан байна.

Тэрээр шүүхээс гадна Их Британийн онцгой татвар, гаалийн албаныхантай үлдэгдэл татвар болон торгуулиа төлөх гэрээг байгуулсан аж. Түүний ээж Эва Брансон байшингаа барьцаанд тавьж төлбөрөө барагдуулахад нь тусалжээ. Түүний компани “Зургаан буу” зэрэг асуудалтай бүлэглэлтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Харин бусад компаниуд гэрээ байгуулахад бэлэн биш байгаагаа илэрхийлжээ.

Мөн 1980 оны эхээр “Виржин” компани шөнийн “Heaven” клубыг худалдаж авсан байна. Түүнээс гадна Их Британи даяар сувгаа цацах эрхтэй “ITV” телевизийг Дэвид Фростой хамтран худалдаж авах санал тавьсан ч бүтэлгүйтжээ. Мөн 1992 онд компаниа авч үлдэхийн тулд Брансон “Виржин”компаниа сая ам.доллараар “EMI” дуу хөгжмийн компанид зарсан байдаг. Гэхдээ дараа нь дуу хөгжмийн ертөнцийн бизнесээ дахин эхлэхийн тулд “V2 records” компаниа байгуулсан аж.

​ ГЭР БҮЛ

Ричард Брансон, Линди болон Ванесса гэсэн хоёр дүүтэй. Айлын том хүү бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөж өмгөөлөгчөөр ажилладаг. Түүний ээж Эва театрт зааварлагч, үйлчлэгчээр ажиллаж байжээ. Ричард Брансон хоёр хүүтэй бөгөөд Жоан Темплемантай хоёр удаа гэрлэсэн байна. Хоёр дахь хуримаа эмч Холли охиныхоо санал болгосноор хийжээ. Харин тэд 1989 онд охиноо найман настай байхад Брансоны эзэмшдэг Их Британийн Виржинийн арлуудын нэг Неккер аралд гэрлэсэн байна. Тэрээр мөн Карибын тэнгисийн Антигуа Барбуда аралд үл хөдлөх хөрөнгөтэй аж.

БУСАД БИЗНЕС БОЛОН ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН, ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТУУД

Тэрээр төмөр зам, агаарын тээвэр, гар утас, сансрын аялал жуулчлал, банк, хүүхэлдэйн киноны салбарт компаниуд байгуулсан байна. Түүнээс гадна хүмүүнлэгийн салбарт олон үйл ажиллагааг зохион байгуулж явжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Кукута хотод “Live Аid” тоглолтыг Венесуэлийн иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор хандив цуглуулсан байна. Түүнээс гадна тэрээр дэлхийн олон амжилтыг тогтоосон хүн аж.

Тухайлбал, 1985 онд Атлантын далайг хурдан туулахыг зорьсон байна. Мөн 1987 онд халуун хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлгөөр Атлантын далайг цагт 209 км-ийн хурдтайгаар туулжээ. Дараа нь 1991 оны нэгдүгээр сард Номхон далайг гаталж, Японоос Канадын Арктикийн бүсэд 10800 км газрыг туулж очсоноор өмнөх амжилтаа эвдсэн байна. Брансон 2004 онд Их Британийн сувгийг хамгийн хурдан буюу 1:40 цагт газар уснаа явагч машинаар туулснаар түүний өмнө энэ замыг зургаан цагийн дотор туулсан хоёр франц иргэний тогтоосон амжилтыг эвдсэн аж.

Х.Оюунболд
Эх сурвалж: www.polit.mn

CRI Монгол радио1 өдөр өмнө

Малайзын ерөнхий сайд ХТРТ-д тусгай ярилцлага өглөө

Эдийн засаг4 өдөр өмнө

Дрон туршилтын бүс байгуулна

Улс төр4 өдөр өмнө

Ц.Туваан: Хил дамнасан төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Нийгэм4 өдөр өмнө

ТҮК-ийн ажилчид 24 цагаар жижүүрлэн, цас цэвэрлэж байна

Улс төр4 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Улс төр4 өдөр өмнө

Т.Төрболд: Жагсагчдын шаардлагыг хуулийн дагуу судалж үзнэ

Эдийн засаг4 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Улс төр4 өдөр өмнө

Байгаль орчны салбарт 182.4 сая ам.долларын санхүүжилтэй 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна

Нийгэм4 өдөр өмнө

Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна

Улаанбаатар4 өдөр өмнө

Богд уулын нүхэн туннелийн тендерт “China Design Group Co Limited” ХХК шалгарчээ

Эдийн засаг5 өдөр өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм5 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио5 өдөр өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий12 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд1 долоо хоног өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент7 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий8 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав