Covid-19
ЭМЯ: 194 хүн ажиглалтаас гарчээ
ЭМЯ коронавирусийн халдвар,тархалттай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.
Коронавирусийн халдвар дэлхийн 210 улсад бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвараар өвчлөөд байгаа бөгөөд 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна.
Манай улсад коронавирусийн халдварын 16 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн хүн эдгэрч, сувилалд ажиглалтад байна. Нийтдээ 1570 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан.
Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 257 зорчигч өчигдөр ирлээ.
ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлаар дэлхий дахин covid-19-тэй тэмцээд 100 дахь хоног дээрээ ирээд байна. Шинэ вирус тул урьдчилан таамаглах хэцүү байна. иймээс дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй, тухайн бүс нутаг, улс орны иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байхыг уриалав.