Улс төр
С.Бямбацогт: Би амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн байгаа шүү
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминУИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн байгаа гэдгээ хэллээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн асуусан асуултад хариулах үеэрээ “Юуны өмнө амны хаалт зүүгээгүй гээд шүүмжлэх вий. Би амны хаалт зүүгээгүй ч вирус устгагч зүүсэн байгаа шүү” хэмээн энгэртээ зүүсэн зүйлээ үзүүлсэн юм.
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танхимд зайтай суусан ч амны хаалт зүүхгүй, зүүсэн ч хамраа гарган буруу зүүсэн байгаа тул нэгдсэн ойлголт өгөхийг Эрүүл мэндийн сайдаас хүссэн. Үүний хариуд УИХ-ын дарга Улсын онцгой комиссоос гаргасан шаардлагыг гишүүдэд танилцуулж, гарын үсэг зуруулах үүргийг өгсөн юм.
Түүний зүүсэн вирус устгагч гэх цэнхэр өнгөтэй жижиг зүйлийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар зүүсэн харагдав.
УИХ-ын чуулган 57.1 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Таван танхимд хуваагдан хуралдаж буй гишүүд хоорондоо 2-10 метрийн зайтай сууж байгаа юм.