Эдийн засаг

Капитрон банк зээлийн хүүгээ гурван сарын хугацаатай 10- 25 хувиар чөлөөлжээ

Нийтэлсэн

Капитрон банк зээлийн хүүгээ 10- 25 хувь чөлөөлжээ. Коронавирусийн цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр иргэд, аж ахуй нэгжийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байна. Иймд Капитрон банкнаас хүндрэлийг харилцагчидтайгаа хамт даван туулах, иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор дараах шийдвэрийг гаргажээ:

Цалингийн зээлтэй иргэдийн 2020.04.01 – 2020.06.30-ны хооронд 3 сарын хүүгийн төлөлтийн 25 хувь,

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн 2020.04.01 – 2020.06.30-ны хоорондох 3 сарын хүүгийн төлөлтийн 10%-ийг тус тус чөлөөлнө.

Зээлийн хүүг ямар хугацаагаар, хэрхэн чөлөөлөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.capitronbank.mn-ээс аваарай.

Манай улсад 13 банк бий. Тэдгээрийг активын хэмжээгээр нь том, дунд, жижиг гэж ангилдаг. Капитрон банк 1 их наяд хүртэл төгрөгийн активтай тул жижиг банкны ангилалд багтаж байна.

Exit mobile version