Улс төр
Ж.Батзандан: Онцгой нөхцөлд шуурхай ажиллаж, хоёр сарын дотор эмнэлэг барь
УИХ-ын гишүүн Ж.Батзандан шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр, онцгой нөхцөлд шуурхай ажиллах ёстойг сануулаад, хоёр сарын хугацаанд эмнэлэг барих нь зүйтэй гэв.
Гишүүний сонгогдсон дүүрэг болон Баянзүрх дүүрэгт эмнэлэг барихаар төсөвт тусгасан байгаа бөгөөд эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэх нь зүйтэй хэмээгээд БНХАУ-д нөхцөл байдалтай холбоотойгоор яаралтай эмнэлгүүдийг барьсан жишээг дурдав.
Түүний энэ саналыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газраас эрүүл мэндийн салбар дахь бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өгч, шийдвэрүүдийг гаргаж байгааг хэллээ.