Нийгэм

Амар тайван амьдралын төлөө хамтдаа, жолооч таныг уриалж байна

Нийтэлсэн

Коронавирусийн халдвар буюу цар тахлаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асааж “Гэрлээ асаа” уриалгад нэгдэхийг Цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн 16 хүн байгаагийн 14 нь хилийн чанадаас эх оронд нь тусгай нислэгээр авчирсан иргэд юм. Харин нэг нь манай улсад өнгөрсөн сарын 2-нд ирсэн франц иргэн, нөгөө нь Алтанбулаг боомтоор өчигдөр эх орондоо ирсэн монгол иргэн аж. Дээрх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа бөгөөд тусгай нислэгээр ирсэн хоёр иргэн эдгэрээд байна.

Exit mobile version