Улаанбаатар
Ил задгай нус, цэрээ хаясан иргэн, ААН-ийг 3 сая 160 мянган төгрөгөөр торголоо
Автобус тээврийн 10 компанид ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хариуцан, шалгаж байна.
Улсын ахлах байцаагч н.Оюунгэрэл, Хяналт шалгалтад давхардсан тоогоор 1799 баар, 1503 ресторан, 348 кафе, 639 хүнсний дэлгүүр, буюу нийт 4289 ААН, иргэн, байгууллага багтсан болно. Цаг хэтрүүлэн ажилласан газруудад шаардагдах арга хэмжээг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.Түүнчлэн 11 ААН-д 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахаар ажиллаж байна.
10 цаг 07 минут
2020.04.10
НМХГ Нийслэлийн хэмжээнд коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагнав.
500 гаруй улсын байцаагч, ажилтнууд өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. 24 цагаар шуурхай штаб ажиллаж байна.
Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийг үл биелүүлэн, хог хаягдлаар орчноо бохирдуулж, 50м хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, хогийн сав, цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй 16 ААН, иргэнд 7 сая 900 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгажээ.
ААН-үүд үйлчлүүлэгчиддээ үнэгүй ариун цэврийн өрөөг ашиглуулах ёстой. 67 газарт иргэдэд мөнгөөр үйлчилж байсныг илрүүлсэн.
Гудамж талбайд нус, цэрээ хаясан 61 хувь хүнд 3 сая 160 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.