Covid-19

ЭМЯ: Эмнэлэгт бөөгнөрөл үүсгэх нь халдвар тархах эрсдэлтэй

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын хувьд эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгджээ. Нэг өвчтэй хүнийг үзүүлэхэд олон хүн дагаж ирэх хандлага байгаа нь халдварын дэгдэлт тархах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа. ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр Улсын гуравдугаар эмнэлэгт хийсэн тандалт судалгаагаар нэг өвчтөнийг найман хүн дагаж ирж байгааг тогтоожээ. ДЭМБ-ын анхааруулснаар олон хүний бөөгнөрөл халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа. Мөн коронавирусийн халдвар залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Монгол Улсын хувьд батлагдсан 16 тохиолдлоос дөрөв нь эдгэрч, ХӨСҮТ-д 12 нь эмчлүүлж байна. Эмнэлгийн ажиглалтад 1462 иргэн байна. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Exit mobile version