Бидэнтэй нэгд

Дэлхий

Газрын тосны үйлдвэрлэгч орнууд нийлүүлэлтээ танах тохиролцоонд хүрч дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөх болов

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт OPEC+ бүлгийн орнууд коронавирусийн гамшгийн улмаас огцом унаад байгаа газрын тосны үнэ ханшийг тогтворжуулах чухал тохиролцоонд хүрлээ.

OPEC+ бүлэгт OPEC байгууллагын гишүүн орнуудаас гадна ОХУ зэрэг тус байгууллагын түнш орнууд багтдаг юм.

Коронавирусийн тахлыг хязгаарлах зорилготой хөл хорио, тусгаарлалтын улмаас дэлхий даяар агаарын болон авто тээврийн урсгал үлэмж хэмжээгээр буурсан нь газрын тосны үнийг огцом унахад хүргэжээ. Гуравдугаар сард OPEC+ бүлгийн орнууд үнэ ханшийн уналтыг зогсоохын тулд газрын тосны нийлүүлэлтээ танах талаар хэлэлцсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Саудын Араб, Орос улсууд үйлдвэрлэлээ хэр хэмжээгээр бууруулах тал дээр тохиролцоонд хүрээгүйгээс өөр өөрийн зах зээлийг тэлэх зорилгоор үнийн дайн хийж, ханшийг цааш нь улам унах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Пүрэв гарагийн видео хурлын үр дүнд энэ хоёр улс тохиролцоонд хүрсэн тул OPEC+ бүлэг өдөрт үйлдвэрлэх газрын тосны хэмжээгээ 10 сая баррелиар танахаар боллоо.

Энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 10 орчим хувь болж байна.

OPEC+ бүлэгт хамрагддагүй бусад олборлогч улс орнууд ойрын үед үйлдвэрлэлээ дахин 5 сая баррелиар бууруулах төлөвтэй байгаа юм.

Таналтын хэмжээг 2022 он хүртэл алхам алхмаар багасгаж, хоёр жилийн дараа ямар нэг хязгаарлалтгүй болгох төлөвлөгөөтэй байна. Тухайлбал энэ оны долдугаар сараас арван хоёрдугаар сар хүртэл хугацаанд өдөрт үйлдвэрлэх газрын тосны хэмжээгээ найман сая баррелиар танах бол 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд таналтын хэмжээг зургаан сая баррель болгож бууруулах юм.

Гуравдугаар сард дэлхий даяар газрын тосны эрэлт буурснаас үнэ ханш нь сүүлийн 18 жилийн хамгийн доод хэмжээнд хүрч байв.

Тэр үеэс хойш газрын тосны үнэ бага багаар өсөж байгаа юм. Тухайлбал дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй Саудын Араб, Орос улсууд тохиролцоонд хүрэх төлөвтэй байгааг мэдэгдсэний дараа газрын тосны үнэ 20 хувиар өссөн юм.

Пүрэв гарагийн хурлын дараа Баасан гарагт Их 20­-ын гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар видео хурал хийсэн бөгөөд үүний үр дүнд OPEC+ бүлэгт хамрагддаггүй улс орнууд мөн газрын тосны нийлүүлэлтээ танах төлөвтэй байна.

АНУ өөрөө хэр хэмжээгээр нийлүүлэлтээ хязгаарлах талаар ямар нэг амлалт аваагүй ч зах зээлийн эрэлтийг дагаад алхам алхмаар бууруулах нь тодорхой болжээ.

Газрын тосны нийлүүлэлтээ танахгүй бол АНУ-ын зүгээс эдийн засгийн хориг тавина гэж Дональд Трамп өөрийн Ойрх Дорнодын гол холбоотон Саудын Арабын эрх баригчдад анхааруулсан нь OPEC+ бүлэг нэгдсэн тохиролцоонд хүрэхэд түлхэц болсон байна.

Эх сурвалж: BBC

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана