Covid-19
ОХУ хоногт хамгийн ихээр халдвар нэмэгдэж байгаа эхний 10 улсад багтлаа
COVID19 цар тахлын улмаас сүүлийн 24 цагийн дотор халдварын 71’736 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 1’851’578 болсон байна.
Манай хойд хөрш ОХУ-д хоногт халдварын тохиолдол 2’186-аар нэмэгдсэн нь нэг хоногт хамгийн ихээр халдвар нэмэгдэж байгаа эхний 10 улсад багтжээ. Тус улсад нийт 15’770 тохиолдол бүртгэгдсэнээс 130 хүн нас барсан байна.
Дэлхий даяар нас барагсдын тоо дэлхий 5’396-аар нэмэгдэж нийт 114’175 хүн хорвоог орхижээ.
Харин эдгэсэн хүний тоо 422’889 болсон байна.
Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:
АНУ –27’367 /Нийт 560’246/
Их Британи – 5’288 /Нийт 84’279/
Турк – 4,747 /Нийт 47,029/
Итали – 4’092/Нийт 156’363/
Испани -3’804 /Нийт 166’831/
Франц -2’937 /Нийт 132’591/
Герман – 2’402 /Нийт 127,854/
ОХУ-2’186 /Нийт 15’770/
Иран – 1’567 /Нийт 71’686 /
Бельги-1’629 /Нийт 29’647 /