Covid-19
COVID-19: АНУ-д 550,000 гаруй хүн халдвар авч, Италид эндэгдлийн тоо 19,899 хүрчээ
АНУ-д 550,000 гаруй хүн халдвар авч, 21,000 гаруй хүн нас барсан муу үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
Ням гарагт Италид 431 өвчтөн нас барсан нь гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна. Нийт эндэгдлийн тоо энэ улсад 19,899 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм. Мөн ням гарагт 4,092 тохиолдол бүртгэгдсэн бол өмнөх өдөр нь энэ тоо 4,694 байжээ.
Харин Их Британид ням гарагт 737 хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 10,000 давсан байна. Ингэснээр тус улс Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нь 10,000 хүрсэн дэлхийн тав дахь улс болжээ.
Дэлхий даяар нас барагсдын тоо 5’396-аар нэмэгдэж нийт 114’175 хүн хорвоог орхижээ. Харин эдгэсэн хүний тоо 422’889 болсон байна.