Энтертайнмент
Жүжигчин А.Ганчимэг гоё үснийхээ нууцыг дэлгэв
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Хэцүү анги”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ олны танил болсон жүжигчин А.Ганчимэг өөрийн үсээ хэрхэн арчилдаг талаар охид бүсгүйчүүддээ зөвлөмж өгчээ.
Тэрээр “Үсээ яаж арчилдаг вээ, ямар будгаар буддаг вэ, юу хэрэглэдэг вэ гэх мэт үстэй холбоотой асуултууд зөндөө ирдэг. Нууцаа хэлчих ч гэдэг.
Надад ямар ч нууц бас байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн байхгүй ээ. Хамгийн гол нь угаачихаад өөрөөр нь хатаах, индүү будаг хэрэглэхгүй байхад л болчихно. Би бол маш ховор буюу 2 жилдээ 1-2 удаа будаж, шаардлагатай үед л индүүддэг, сэнс огт хэрэглэдэггүй юм аа…
Ер нь ямар нэгэн юмыг арчилж байна гээд гадны бүтээгдэхүүн хэтрүүлж хэрэглэх, өөрийг нь гэмтээх л маш буруу юм байгаа юм аа. Сэнсдээд, будаад, индүүдээд байвал хуурайшаад хугараад л байна. Таарсан шампунь, ангижруулагчаа хэрэглээд илүү хэрэглээгээ хэсэг хасаад үсээ амраагаад нэг үзээрэй” гэжээ.
Түүнчлэн тэрээр үсээ хусах нь үс сайхан болоход нөлөөлдөггүй юм билээ шүү хэмээн тодотгосон байна.
Учир нь А.Ганчимэг “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд тоглохдоо урт үсээ хусуулж, тухайн үедээ шуугиан тарьж байсан юм.