CRI Монгол радио

Ковид-19-ийн эх үүсвэр Үхань хот гэдгийг гэрчилж чадахгүй

Нийтэлсэн

8-ны өдөр олон улсын нэрт сэтгүүл болох АНУ-ын “PNAS” сэтгүүл “ Phylogenetic network analysis of SARS-CoV-2 genomes” нэртэй өгүүлэл нийтэлж, АНУ, Австралиас шинэ төрлийн коронавирус үүссэн эх үүсвэрийг хамгийн ихээр илрүүлсэн гэж үзжээ. Уг өгүүллийг Герман, Их Британийн судалгааны баг хамтаар гүйцэтгэж, Их Британийн Кембриджийн их сургуулийн профессор Peter Forster голлон бичсэн байна.

Саяхан CGTN онлайнаар түүнтэй холбогдон ярилцлага хийсэн байна. Peter Forster хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн эх үүсвэр Үхань хотоос үүсэлтэй гэж гэрчлэх аргагүй гэжээ.

Тэрээр танилцуулж хэлэхдээ, энэ удаагийн судалгааны зорилго нь “анхны вирусийн төрөл”-ийг тодорхойлоход оршино. Түргэн хувьсдагаас уламжлалт аргаар ковид-19-ийн төрлийг тодорхой тогтооход хэцүү болсон байна. Судлаачид Математик сүлжээний алгоритм аргыг ашигласан байна. Уг техникийг голдуу генийн дарааллыг зураглахад ашиглаж байжээ.

2019 оны 12-р сарын 24-нөөс 2020 оны 3-р сарын 4-ний хооронд дэлхийн олон газраас шинэ төрлийн коронавирусийн 160 генийн тоо баримтыг цуглуулж судалгаа хийсэнд 3 гол SARS-Cov-2-ын хувьсалтыг илрүүлсэн байна. Амин хүчлийн өөрчлөлтийг үндэслэн ABC гурван төрөлд хуваажээ.

Үүнд A төрлийн вирус нь сарьсан багваахай, панголины биеэс илрүүлсэн коронавирустэй адилавтар байж, анхны вирусийн төрөл болох юм. B төрлийн вирус нь A төрлийн вирусээс хувьсан бий болж, C төрлийн вирус нь B төрлийн вирусээс хувьсан бий болсон байдаг. Үүнээс гадна, уг гурван төрлийн вирусийн өөрчлөгдсөн биет нь дэлхийн адил бус газар нутагт тархаж, өөр өөр байдаг. A болон C төрлийн вирус нь Европ тив Америк тивийн хүмүүсийн дунд тархаж, B төрлийн вирус нь Ази тивд тархсан байдаг.

Peter Forster хэлэхдээ, Үхань хотын тахлын үед анх илрүүлсэн генийн бүлэглэл бол B төрлийн вирус байжээ. Судлаачид тухайн үед B төрлийн анхны вирус гэж үзэж байжээ. Гэвч тийм биш, A төрлийн вирус бол анхны вирус болох юм. Тухайн үед Үхань хотод цөөн тооны байж, B төрлийн вирус болж хувьсан ихээр дэлгэрсэн юм. Мөн их түргэн C төрлийн вирус болж хувьсан байна гэжээ.

A төрлийн вирусийн дээжийн тал хувийг нь Зүүн Азиас бусад бүсээс гол нь АНУ болон Австралиас авсан байна. АНУ-аас авсан дээжийн 2/3 нь A төрлийн вирус халдварласан болно. Үүнээс гадна, A төрлийн вирус хамгийн эрт Үханьд илрүүлжээ, гэвч цөөн тооны халдвар байсан юм. Үханьд амьдарч байсан Америк иргэнээс A төрлийн вирусийн халдвар илэрсэн байгааг судалгаагаар харуулжээ.

Peter Forster хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгааны анхны тохиолдол 2019 оны 9-р сарын 13-наас 12-р сарын 17-ны хооронд сарьсан багваахайгаас хүнд халдварласан байж болзошгүй юм. Иймээс 2019 оны 12-р сарын 24-нд Үхань хотоос авсан вирусийн генийн бүлэглэлийн дээжийг судлахад цар тахлын үүслийг бид тодорхойлж чадахгүй байна гэжээ.

Exit mobile version