Covid-19

Дэлхийн алдартнууд Тайванийн коронавирусийн халдвараас сэргийлэх загварыг сайшааж байна

Нийтэлсэн

Шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхий дахиныг түгшээсэн хэвээр байгаа энэ цаг үед Тайванийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замаас гадаадын олон улс орнууд санаа авч хэрэгжүүлэх болсон төдийгүй дэлхийд нөлөө бүхий олны танил, бизнесийн хүрээний алдартан, урлагийн од зэрэг цөөнгүй хүмүүс Тайванийн цар тахлаас сэргийлэх туршлага нь үлгэр жишээ болж буйг сайшааж, Тайванийн туршлагаас суралцууштай талаар байр сууриа илэрхийлснийг дор сийрүүлье.

АНУ-ын “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс Fox News Sunday-д өгсөн ярилцлагын үеэр хэлэхдээ “Тайвань нь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх туршлагаараа бусад улс оронд сайн үлгэр жишээ үзүүлж байна гэж хэлмээр байна. Тэд эхнээсээ үзлэг шинжилгээг зөв оновчтой, маш үр дүнтэй өрнүүлсэн. Тэд ийнхүү хяналт шинжилгээг зөв оновчтой дэс дараатай явуулж чадсанаар бусад улс оронд нүүрлээд буй тахлын аюул болоод эдийн засгийн хүндрэлтэй тулгараагүй байна” гэжээ.

АНУ-ын алдарт дуучин, жүжигчин Барбара Стрейзанд твиттер хуудсандаа “Эх газрын Хятадаас ердөө 100 миллийн зайтай оршдог төдийгүй цар тахлын голомт Ухань хоттой шууд нислэгтэй Тайвань шинэ коронавирусийн халдварын оргил аюултай тархалтын үеийг амжилттай давж чаджээ. Тайваньд одоогийн байдлаар шинэ коронавирусийн 350 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 5 хүн амь насаа алдсан. Тайванийн ихэнх сургууль, бизнесийн байгууллагууд хэвийн ажиллаж байна” хэмээн жиргэсэн байна.

Данийн алдарт зохиолч Хенрик Бьорн саяхан Данийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө халдварт өвчний тархалтыг амжилттай хязгаарлаж, цаг тухайд нь үр дүнтэй арга хэмжээ авч чадаж буй Тайванийг мөн сайшаажээ. Ярилцлагын дараагаар Дани улсад энэ талаар хэлэлцүүлэг өрнөж, голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хенрик Бьорн хэлэхдээ Тайваньд сургууль, дэлгүүр, аж ахуйн нэгжүүд, бар, суши ресторан гээд бүгд хэвийн ажиллаж буй боловч Засгийн газар, ард иргэд аль аль нь гараа маш сайн ариутгаж, амны хаалт зүүх, биеийн дулаанаа хэмжих зэрэг хамгийн энгийн, үндсэн аргуудадөндөр ач холбогдол өгч байна. Хэд хоногийн өмнө Хенрик Бьорн Тайваньд хятад хэл сурч буй хүү дээрээ зочилж очсон ажээ. Түүнийг Тайваньд очсоны дараа эмнэлгийн тусгай мэргэжилтэн түүний биеийн дулааныг хэмжиж, сүүлийн 14 хоногийн хугацаанд түүний оршин суугаа газрын байдал, өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн эсэх, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх, Тайвань дахь хаяг, хувийн болон зочид буудлын утасны дугаар зэргийг нэгбүрчлэн асуусан тухай ч ярьжээ. Хэрэв өндөр эрсдэлтэй бүсээс ирсэн бол 14 хоногийн турш тусгаарлаж, хорио цээрийн дэглэмийг сахиж буй эсэхийг GPS-ээр хянаж буй зэрэг нь Тайваньд 100% итгэж болохоор санагдсан хэмээн сайшаажээ.

Exit mobile version