Боловсрол

Хонконгод дунд боловсролын гэрчилгээ олгох шалгалтыг дөрөвдүгээр сарын 24-нөөс авна

Нийтэлсэн

Хонконгийн Боловсролын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Кевин Юунг Хонконгийн дунд боловсролын гэрчилгээ авах шалгалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс зохион байгуулахаар болсныг зарлажээ. Уг шалгалтыг хяналттай, аюулгүй орчинд явуулахад шаардагдах бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.

Нийтдээ 52,590 дунд сургууль төгсөгчид энэ жилийн шалгалтад орохоор бүртгүүлжээ. Цар тахалтай холбогдуулан шалгалтын бүтцэд зарим нэг өөрчлөлтийг оруулсан байна. Тухайлбал, хятад болон англи хэлний аман шалгалтыг цуцалж, бүх бичгийн шалгалтыг 4 дүгээр сарын 25-ны дотор өгч дуусгах товыг гаргажээ. Харин шалгалтын хариуг 7 дугаар сард зарлахаар товлож байгаа юм байна.

Тус улсын Шалгалт, үнэлгээний газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийг хамгаалах төвийн хяналт дор шалгалтыг зохион байгуулах, шалгалт өгөх газрыг урьдчилан ариутгах, суудлыг хол зайтай байрлуулах, шалгуулагчдад маск зүүлгэх зэрэг арга хэмжээг авна.

Түүнчлэн шалгуулагчид “биеийн халуун хэвийн эсэх, амьсгалын замын өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх, шалгалт өгөх өдөр албадан хөл хорионд орсон эсэх” гэсэн гурван асуултаас бүрдсэн эрүүл мэндийн асуулгыг үнэн зөв бөглөсний дараа шалгалт өгөх газарт нэвтрэх зохион байгуулалтыг хийж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Exit mobile version