Бидэнтэй нэгд

Улс төр

Цахим сонгууль явуулахад ТЕХНОЛОГИ биш ХУУЛИЙН ОРЧИН чухал

Нийтэлсэн

-УИХ-ын сонгууль хойшлогдох уу эсвэл цахим сонгууль болох уу- 

2020 оны УИХ-ын ээлжит сонгууль онцгой нөхцөл байдалд буюу коронавируст цар тахлын нөхцөлд болох гэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгууль хойшлуулах нөхцөл үүсээгүй, бидний тооцоолж байснаас өөр нөхцөл үүсвэл сонгуулийг хойшлуулах асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Сонгуульд өрсөлдөх намууд бэлтгэлээ базааж, намын мөрийн хөтөлбөрөө “шалгуулахаар” аудитын газар хүргүүлэн, нэр дэвшигчид хандив цуглуулах “ажилдаа” орчихсон.

Цахим сонгууль явуулахын тулд цахим сонгуулийн хуультай байх хэрэгтэй.

Ирэх зургадугаар сард цар тахал намжих эсэхийг хэн ч тодорхой хэлж мэдэхгүй. Улс оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан цахим сонгууль явуулах санал мэтгэлцээний сэдэв болж байна.

МАНАЙД ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ 

Бид 2012 оноос сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор эрх зүйн харилцааг нь зохицуулсан Сонгуулийн автомажуулсан системийн тухай хуулийг баталсан юм. Тус хуулиар бүх шатны сонгууль болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах зарчим, журмыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулж өгсөн. Харин цахим сонгуулийн тухай ямар ч заалт ороогүй.

Сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж байхгүй. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намуудын байр, хэсгийн хороодод маш өргөн цугларалт болно гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй

“Цахим системийг хэрхэн ашиглах, аюулгүй байдлыг хангах түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчин байхгүй. Цахим сонгууль явуулахын тулд цахим сонгуулийн хуультай байх хэрэгтэй. Мөн цахим сонгуулийн хороо байгуулах, сонгогчийн санал алдагдахаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс энэ удаад СОНГУУЛИЙГ ЦАХИМААР ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ” гэж СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн хэлэв.

Мөн “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат “Асуудал технологид байгаа юм биш. Бидэнд гоё онгоц өглөө гэхэд нисч чадахгүй бол ашиглаж чадахгүй.  Сайн онгоцтой бол сайн нисгэгч, сайн нисэх талбай, инженерүүд хэрэгтэй. Дээр нь агаарын зөв хууль, дүрмүүд байх учиртай. Зөвхөн онгоц байснаар юу ч шийдэхгүй. ТЕХНОЛОГИ АСУУДАЛ БИШ. Технологи бол бүх асуудлын 10-20 хувь л юм. Үлдсэн 80 хувь нь өөр зүйл. БОЛОВСОН ХҮЧИН, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН, АЖИЛЛАХ ОРЧИН, СОНГОГЧДЫН МЭДЛЭГ ЧУХАЛ” гэсэн байр суурийг илэрхийллээ.

МАШ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД СОНГУУЛЬ ЯВУУЛАХ ГЭЖ БАЙНА 

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буйгаар нэг хэсэгт дунджаар 3000 орчим сонгогч бий. Тэдгээрийн 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1800 хүн санал өгөх тооцоо гарч байгаа аж. Тэдний саналыг авахад 54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай.

Өмнөд Солонгост саналын хуудасыг бөглөхдөө нэг удаагийн бээлий өмсөх бөгөөд халдвар тархахаас сэргийлэн хуруу уншуулах аргаас татгалзаж царай таних технологийг нэвтрүүлсэн байна.

Нэг хүний санал өгөх хугацаа 30 секунд, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо зургаан секунд. Энэ хугацаагаар тооцон хотод зааланд хийж болох ч орон нутагт асуудал өөр. Жишээ нь, 2070 хэсгийн 10 хувьд гэвэл 207, 20 хувьд гэвэл 400 гэр барина гэсэн үг. Гэр дотор ямар зайтай билээ. Тиймээс коронавирусийн үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүсэхээр байгаа юм.

Мөн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг цахимаар хийж, танилцуулна гэж байхгүй. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, намуудын байр, хэсгийн хороодод маш өргөн цугларалт болно гэдгийг маш сайн тооцоолох хэрэгтэй болж байна.

Сонгууль хойшлуулах эрх нь УИХ-д бий. Хэрэв УИХ-аас сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргахгүй бол халдвар хамгааллын аюулгүй байдлыг сайтар сахиулж, зохион байгуулалтаа чамбайруулж сонгуулиа хийхээс өөр аргагүй гэдгийг СЕХ-ноос мэдээлж буй.

ӨМНӨД СОЛОНГОСТ COVID-19 ХАЛДВАРЛАСАН ХҮМҮҮСТ ТУСГАЙЛАН САНАЛЫН БАЙР НЭЭЖЭЭ

БНСУ-ын парламентын сонгууль өнгөрсөн баасан гарагт болсон. Энэ удаагийн сонгууль шинэ төрлийн коронавирусийн халдварын дэгдэлтийн үед болж буйгаараа онцлогтой. Тус улсын Засгийн газраас 3500 саналын байр нээсэн бөгөөд сонгогчид санал өгөхөөр ирэхдээ заавал амны хаалт зүүсэн байх шаардлагатай, мөн хоорондоо нэг метрийн зайтай дугаарлан зогсож биеийн халуунаа заавал шалгуулах зэргээр зохион байгуулав.

Мөн саналын хуудасыг бөглөхдөө нэг удаагийн бээлий өмсөх бөгөөд халдвар тархахаас сэргийлэн хуруу уншуулах аргаас татгалзаж царай таних технологийг нэвтрүүлсэн байна.

Тус улсад одоогийн байдлаар коронавирусийн халдварын 10537 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 7447 хүн эдгэж, 217 хүн нас баржээ. Коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн сонгуулийн ирц буурах болов уу гэж эрх баригчид эмээж байсан. Тэгвэл энэ жилийн сонгуулийн ирц өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин өндөр байжээ.

Мөн хамгийн талархууштай нь коронавирусийн халдвар авсан иргэдээ бас санал өгөх эрхээр нь хангаж өгчээ. Тодруулбал коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулан тусгайлан санал авах найман байр гаргасан байна.

ДЭЛХИЙН НОМЕР НЭГ ЦАХИМ ЗАСАГЛАЛТАЙ ЭСТОНИ УЛСЫН ЖИШЭЭ  

Эстони улс нь Европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Эстони улс өнөөдрийн байдлаар төрийн 3000 гаруй үйлчилгээг цахимжуулсан бөгөөд улс төрийн сонгуулиа хүртэл цахимаар явуулдаг. Эстони улс цахим засаглалын хөгжлөөрөө Герман улсаас гэхэд 15 жилийн өмнө явж байгаа аж. Иргэндээ өдөр тутамд хэрэгтэй  байгаа автомашин, сургууль, эмнэлэг, орон сууцнаас эхлээд бүх төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, 24 цагийн туршид хаанаас ч үйлчилгээ авч болохуйцаар хөгжүүлжээ.

Эстони улс 1.3 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ Сэлэнгэ аймагтай адил. Өвөл нь цас их ордог онцлогтой болохоор иргэд нь гэрээсээ гарахгүйгэр төрийн бүх үйлчилгээг цахимаар авдаг.  Тус улс

  • 1997 онд “Е-Еstonia” хөтөлбөрийг эхлүүлж,
  • 2000 онд татвар-цахим систем, 2001 онд “Нэгдсэн систем”,
  • 2002 онд “Дижитал ID”, 2005 онд Цахим сонгууль,
  • 2008 онд “Цахим-Эрүүл мэнд”,
  • 2014 онд Цахим иргэншил” хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.

Манай улсын Засгийн газар Эстоний цахим засаглалын туршлагыг судлахаар “Дижитал Монгол” хөтөлбөрийг өнгөрсөн онд явуулсан билээ.

Дашрамд сануулахад Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй эсэх асуудлаар өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд санал асуулга явуулжээ.

Санал асуулгыг энэ сарын 8-наас 13-ны хооронд явуулсан бөгөөд “Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?” гэсэн асуулттай санал асуулгад оролцсон 31935 хүний 16455 буюу 52 хувь нь өгөхгүй гэж хариулсан. Харин үлдсэн 48 хувь нь тийм гэж хариулжээ.

CGTN мэдээ20 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн