Энтертайнмент

Wikileaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж хоёр хүүхэдтэй гэдгийг зарлалаа

Нийтэлсэн

Wikileaks-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жулиан Ассанж Эквадор улсын элчин сайдын яаманд амьдарч байхдаа хоёр хүүхэдтэй болсон талаар түүний хос нийтэд зарлалаа.

Жулиан Ассанжтай 2011 онд танилцсан Стелла Морис “Би элчин сайдын яаманд бараг өдөр бүр очдог ба Жулиан Ассанжыг маш сайн мэддэг байсан. Бид 2015 оноос хамтдаа байж нэгэндээ дурласан. Тэр бол миний хамгийн сайн мэдэх хүн. Ассанж үнэхээр ер бусын, өгөөмөр, эелдэг бас их халамжтай.

Олон хүний хувьд ийм нөхцөлд гэр бүл болох нь солиотой санагдаж болох ч бидний хувьд зөв шийдвэр байсан. Хүүхэдтэй болсон нь Жулианд амар амгаланг авчирсан юм” гэжээ.
Стелла Морис нь Ассанжын төлөө ажиллаж байсан олон улсын хуулийн багийн гишүүн ба түүний хэлснээр хосууд Макс, Габриел гэх хоёр хүүтэй аж.

Өдгөө 48 настай Ассанж Эквадорын элчин сайдын яамнаас баригдсаныхаа дараа өнгөрсөн жил Лондон дахь Белмарш шоронд хоригдож байгаа юм.

Wikileaks-ийн төлөөлөгчийн хэлснээр гэр бүлийнхээ нууцыг олон жил хадгалсан Стелла “Би хүүхдүүдэд аав нь яагаад шоронд хоригдсоныг хэрхэн тайлбарлах тухайгаа бодож байна. Жулианы амьдрал магадгүй дуусах гэж байгаа юм шиг санагдсан тул би нийтэд зарлахаар шийдсэн юм” хэмээжээ.

Exit mobile version