Нийгэм

Хаалгаа түгжиж амиа хорлохыг завдсан 15 настай охиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Нийтэлсэн

Онцгой байдлын аврагчид гэрийнхээ хаалгыг түгжиж амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Тодруулбал “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд иргэн Э/15 настай, эмэгтэй/ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2020.04.13-ны өдрийн 18:14 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 18:23 цагт очиж, хаалгыг онгойлгон иргэн Э /15 настай, эмэгтэй/-г тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгсөн байна.

Exit mobile version