Бидэнтэй нэгд

Улс төр

Ч.Улаан сайдын атгасан мод

Нийтэлсэн

Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болмогцоо өмнө нь Сангийн яаманд хамт ажиллаж байсан хүмүүсээр тус яамыг дүүргэхдээ мөнгө эргэлдэх гол гол цэгүүдэд байршуулж, төрийн албыг төрлийн, түрүүвч нэг алба болгож амжжээ.

  1. Ч.Улаан-ХХААХҮ-ийн сайд
  2. Сайдын зөвлөх Р.Жадамбаа
  3. Сайдын туслах С.Төмөрсүх-Tатварт ажиллаж байсан.
  4. Ц.Даариймаа-Бичиг хэрэг
  5. Б.Отгонцэцэг-ерөнхий санхүүч-Сангийн яаманд ажиллаж байсан.
  6. Х.Тамираа-ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн-Сангийн яаманд ажиллаж байсан.
  7. Л.Энхжаргал-Нярав
  8. Ч.Тавинжил-Сангийн яаманд ажиллаж байсан, ХХААХҮ-ийн сайдын 2019 оны долдугаар сарын 02-ны өдрийн А/215 тоот тушаалаар ЖДҮХС-аас олгох зээлийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Хорооны гишүүнээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Ц.Пүрэвхүүгийн оронд Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Ч.Тавинжил томилогдож байжээ. Энэ хүн зээлийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй албан тушаалтан байсан тухай өмнө нь мэдээллийн сайтуудаар шуугисан. Мөн түүний хамаарал бүхий Дата төв компани нь ЖДҮ сангаас 350 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлэл бий. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ сангаас зээл авсан албан тушаалтнууд ажлаа өгсөн байхад Ч.Улаан сайд Сангийн яаманд хамт ажиллаж байсан гарын хүнээ Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, шинэ бүтцээр Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон байх юм.Тэр бүү хэл Ч.Тавинжилийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор зүтгүүлж байсан төдийгүй зээлийн хорооны гишүүнээр зээлтэй албан тушаалтныг томилсон байна гэсэн хэл ам дэгдсэн учир томилгоо нь хийгдээгүй гэсэн яриа байдаг.
  9. Б.Батцэцэг-ЖДҮХС-ийн захирал. Сангийн Яамны Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан.
  10. Д.Бадруун-Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга-Сангийн яаманд ажиллаж байсан
  11. Д.Батболд-Хөдөө аж ахуйн Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал-Сангийн яаманд ажиллаж байсан.
  12. Х.Баатар-Хөдөө аж ахуйн биржийн захирал. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, Улааныг хамгаалж, өмнөөс нь шоронд хоригдож байсан гэж албан бус эх сурвалжийн мэдээ байдаг.
  13. Э.Батбаяр-Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих сангийн захирал-Сангийн яаманд ажиллаж байсан.
  14. Хаш-Эрдэнэ-“Экспортыг дэмжих төсөл”-ийн захирал. Сангийн яамны “Экспортыг дэмжих төсөл”-ийг ХХААХҮЯ-нд шилжүүлэн авсан.
  15. Хөдөө аж ахуйн биржийн төлбөр тооцооны хэлтсийн захирал Оюунчимэг. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж байхад туслах нь байсан
  16. Мэргэжилтэнээр салбар бүрт өөрийн хүнээ байршуулжээ.

Садан төрлөө төрийн албанд самбаачлан шургуулсан нь:

  1. Сайдын зөвлөхөөр Оросоогийн Оюун-Эрдэнэ ажилладаг.Ихэр нь О.Оюундарь Every good гоо сайхны салон ажиллуулдаг. Улаан сайдын шинэхэн эхнэрийнх нь төрсөн дүү нар.
  2. Төрийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Оросоогийн Баасансүрэн
  3. Оросоогийн Даваасүрэн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн захирал. О.Даваасүрэн нь өмнө нь Гааль, татварын ерөнхий газарт Татвар хариуцсан Дэд дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Малыг хөлөөр гаргах асуудалтай холбоотой талаар хэвлэлүүд шуугисан.
  4. Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Оросоогийн Лхагвацэдэн.

/Тэрбээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх, лагийг дахин боловсруулах, үнэргүйжүүлэх ажилд тодорхой үүрэг гүйцэтгэж яваа. Энэ ажлын төсөв 300 сая ам. доллараар төсөвлөгдсөн байдаг. Мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая евро, тэдгээрээс гадна есөн аймгийн цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар, лагийг үнэргүйжүүлэхэд 35 тэрбум төгрөг төсөвлөгдсөн томоохон төслийн ажлыг удирдаж яваа/

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сахилга хариуцлагатай байж, авилгал хээл хахуулиас ангид ажиллахаа удаа дараа мэдэгдэл хийж байв. Мэдээж Засгийн газрынх нь кабинет доторх энэ мэт бүлэрхэг, төрөлсөг, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоог тэр эс мэдэв үү, мэдсэн ч мэдэн будилсаар л явна уу гэдэг нь өнөөг хүртэл сонирхол татсаар ирлээ. Хөдөө аж ахуйн салбар бол хөрөнгө ихээр эргэлдэж байдаг хүчтэй том салбар. Хөдлөөд л хөлс унах төсөл хөтөлбөр сангууд олон бий. Харин энэ салбар эдийн засгийн хувьд эрүүл байна уу, эргээд хэн нь хянах вэ гэдэг нь хөл толгойгоо олдохоо больжээ. Бүл зөгий ирээд бүгдийг нь хамаад явахад араас нь чаргуулдах албан хаагчид, хяналт шалгалтынхан энэ салбарт алга гэхэд хилсдэхгүй. Бүх тамга хөзрийг сайд нь гартаа атгасныг та нар ч харлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд ч харлаа. Юу ч гэхэв дээ…

Н.ДУЛАМ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа