Covid-19
Японы эмч нар коронавирусийг зогсоох боломжтой эмийг олжээ
Нелфинавир эм нь “SARS-CoV-2” коронавирусний үржлийг зогсоодог болохыг Японы эмч нар урьдчилсан байдлаар олж илрүүлжээ.
Нелфинавирыг хүний дархлал хомсдолын вирусний эсрэг ашигладаг байна. Хүний дархлал хомсдолын вирусийг эмчлэхдээ энэ эмийг ретровирусний эсрэг өөр бусад эм бэлдмэлүүдтэй хавсруулан хэрэглэдэг аж.
Иймэрхүү 9 төрлийн эм бэлдмэлийг судлаачид туршиж, нелфинавирын хэрэглээ нь “COVID-19” үүсгэгчийн үржлийн идэвхтэй байдлыг бууруулдаг болохыг илрүүлжээ.
Коронавирусний халдварын эсрэг шалгарсан аргыг хараахан олоогүй байгаа учир үр дүнтэй эм бэлдмэлүүдийг турших шаардлагатай байгааг эмч нар онцолсон байна.