Улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлсэн. Энэ өдрийн хуралдаанаар:
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-“Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр товлосон билээ.
Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна