Covid-19
Д.Нямхүү: Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.
502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.
Өчигдөр хийсэн шинжилгээнээс “коронавирусийн 13 тохиолдол илэрлээ” гэсэн мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Манай улс гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байна. Тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна.
Б.Янжмаа, БНХАУ-д шинэ халдварын 108 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Халдварын хоёр дахь давлагаа үүсэхээс сэргийлж, хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргасан бөгөөд ялангуяа ОХУ-тай хиллэдэг бүс нутгуудад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Хятад улс гадаадаас ирж буй иргэдийг 28 хоног тусгаарлаж, тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж байна.