Нийгэм

Т.Бадрал: Замын-Үүд боомтыг өргөтгөх ажлыг хятад иргэд гүйцэтгэнэ

Нийтэлсэн

Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилгын ажлыг эхлүүлэх БНХАУ-ын ажилтнуудыг авчирна. Эдгээр хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Мөн Монгол Улсын хилрүү орж ирсний дараа ахин 21 хоног тусгаарлах юм.

Холбогдох байгууллагууд хамтраад халдварт өвчинтэй уялдуулан бэлтгэл сургуулилт хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байсан. Энэ сард багтаан бүх эрүүл мэндийн байгууллагууд, УОК-ын гишүүн байгууллагууд оролцсон сургуулилт хийж, үүнтэй холбогдуулан хөрөнгө мөнгө тооцоолох юм.

Өндөржүүлсэн бэлэн байдалд гарсан зөрчлийг шийдвэрлүүлэх хуулийн төсөл гарсан. Яаралтай журмаар шийдвэрлэхээр санал оруулсан байгаа.

Худал мэдээлэл тараасан аккаунт болон сайтуудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гадаадаас иргэдээ авах асуудлыг УОК хуралдаж шийднэ. 8000 орчим иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлт тавьсан. Гадаадад байгаа иргэдээсээ Монгол Улсын засгийн газар хүлцэл өчиж байна. Монгол руу ирэх гэж байгаад онгоцны буудлаас халдвар авах магадлалтай.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОХУ-аас 282 оюутан эх орондоо ирсэн. Ингэснээр коронавирусийн шинэ тохиолдол нэмэгдэх эрсдэл үүссэн. Гадаадад байгаа иргэд наашаа ирэх гэж яарах шаардлага байхгүй. Онгоц өөрөө эрсдэл үүсгэж байна.

Маргааш Эрээн хотоос иргэдээ татан авчирна. Эдгээр иргэд гуравдугаар сарын 20-нд хүсэлт гаргасан. Дорноговь аймагт зочид буудалд байрлуулна. БНХАУ-ын хууль дүрмийг зөрчсөн хүмүүс мөн ирнэ. Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-рүү шилжүүлнэ, бэлтгэл ажлын хангасан.

Exit mobile version