Covid-19
99 настай ахмад дайчин коронавирусийг ялсан хамгийн өндөр настай Бразилын иргэн болов
Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан 99 настай ахмад дайчин Эрмандо Пивета өчигдөр эмнэлгээс гарч, коронавирусийг ялсан хамгийн өндөр настай Бразилын иргэн болжээ.
Covid-19 өвчнөө бүрэн эдгээсэн Пивета өчигдөр Бразилын Цэргийн эмнэлгээс хүндэтгэлтэйгээр үдүүлжээ.
“Энэ вирустэй хийсэн тулаанд ялах нь дайнд ялахаас хамаагүй хэцүү байлаа” гэж ахмад дайчин ярьсан байна.
Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны үед Бразилын армид алба хааж, Африк тивд тулалдаж явжээ.
Хоёр долоо хоногийн өмнө Пиветагийн шинжилгээний хариу эерэг гарч, эрчимт эмчилгээний тасагт хоёр хоног хэвтсэн байна.
Насаараа цэргийн хүн явсан ахмад дайчны бие түргэн сайжирч, амьсгалын аппарат огт хэрэглээгүй тухай эмнэлгийн захирал хэвлэлд ярьжээ.
Өнөөдрийн байдлаар Бразил улсад 25,262 хүн шинэ коронавирусийн халдвар авснаас 1,532 хүн амиа алдаад байна.
Зөвхөн Мягмар гарагт 204 өвчтөн нас барсан нь Бразилд тахлын нөхцөл байдал хэр хүнд байгааг харуулжээ.
Эх сурвалж: Reuters