Орон нутаг
Дундговь аймгийн Цагдаагийн газрынхан аргал түүж, ахмад настандаа түлш бэлдэж өгчээ
Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногийг “Эрүүл мэндийг дэмжих долоо хоног” хэмээн зарлажээ. Үүний хүрээнд тус аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн 15 алба хаагч нар агаарт гарч, аргал түүж Цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн дарга, Цагдаагийн бэлтгэл хошууч, ахмад настан Ц.Лхагвынд түлш бэлтгэж өгчээ.
Энэ талаар Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга, Дэд хурандаа Л.Баярсайхан “Алхалт, дасгал хөдөлгөөн хийх, хамтын ажиллагаа, ахмад настанд туслах, Монгол ахуйг сурталчлан таниулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ зохион байгуулсан. Түүнчлэн “Эрүүл мэндийг дэмжих долоо хоног”-ийн хүрээнд алба хаагчдын даралт болон сахарыг хэмжиж, дархлаа дэмжих, аньс, чацаргана зэргээр үйлчилсэн” хэмээсэн юм.
Тэд ахмад настан Ц.Лхагва гуайнд нэг ачааны машины тэвш дүүрэн түлш бэлдэж өгчээ.