Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Болд: Нам харгалзахгүйгээр ШИНЭ нам, ШИНЭ эвсэлд нэгдэх нь одоо ч нээлттэй

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гараад байгаа. Сонгууль хойшлуулахыг Та дэмжих үү?
-Сонгууль хойшлуулах талаар миний бие өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Энэ цаг үе бол онцгой үе. Бид улс төрөө бодох уу, улс орноо бодох уу гэсэн сонголтын өмнө байгаа.

Тэгээд ч сонгууль хойшлуулах эсэхийг аль нэг нам, улс төрийн байгууллага шийдэхгүй. Улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүссэнийг зарлаад Улсын Онцгой комисс үйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ. Хэрвээ сонгуулийг цагт нь явуулна гэж байгаа бол эхлээд онцгой байдлаа албан ёсоор цуцлах хэрэгтэй. Тэгж байж нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа чөлөөтэй орно. Засгийн газар, УОК-оос ингэж зарлаагүй нөхцөлд сонгууль явуулах ямар ч бололцоо байхгүй.

Коронавирусийн тархалт хэзээ намжиж, бүрэн дарагдах нь мэдэгдэхгүй хэвээр байна. Тиймээс монголчуудынхаа эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. ШИНЭ намын байр суурь ч ийм байгаа.

Хэрвээ сонгуулийг цагт нь явуулна гэж байгаа бол эхлээд онцгой байдлаа албан ёсоор цуцлах хэрэгтэй. Тэгж байж нам, эвслүүд сонгуулийн үйл ажиллагаандаа чөлөөтэй орно.

-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх санал гаргасан. Төрийн удирдлагыг төвлөрүүлнэ гэхээр хэрхэх вэ?
-Вирусээр далимдуулж улс төр хийгчид янз бүрээр л тайлбарлаад байх шиг байна. Гэхдээ Ерөнхийлөгч өөрөө энэ талаараа тодорхой тайлбар хийсэн шүү дээ. Ямар ч асуудал Үндсэн хуулийн хэм хэмжээнд л явагдах ёстой.

-ШИНЭ нам нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавьж байгаа вэ?
-ШИНЭ намын санаачилгаар улс төрийн 11 нам, 100 гаруй төрийн бус байгууллагууд нэгдэж ШИНЭ эвсэл байгуулан сонгуульд орох гэж байгаа. ШИНЭ эвслээс нэр дэвшигчид хэн нэгний шалгуур, үзэмжээр бус зөвхөн иргэдийн шалгуурыг давж тодорно. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй, шударга иргэдээ шат шатны сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн улс төрийн нам, эвсэл одоогоор ШИНЭ-ээс өөр байна уу, алга. Манай нам анх байгуулагдахдаа л үүнийг онцолсон. Бусад намуудаас нэр дэвшихийн тулд дор хаяж хэдэн зуун сая төгрөг хэрэгтэй болох нь. Харин манай намд зөвхөн таныг төрд төлөөлөх шударга иргэн л хэрэгтэй. Тэр хүн халаасандаа хэдэн төгрөгтэй нь сонин бус, Монголоо хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулна гэсэн зүрх сэтгэлтэй байх нь л чухал.

-Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах гэж байна. Энэ тухайд?
-ШИНЭ намаас Засгийн газарт анхлан санал хүргүүлсэн, ийм онцгой цаг үед улстөржөөд талцаж хуваагдаад байх нь зохимжгүй гэдэг үүднээс УИХ-ын дэргэд парламентад суудалтай, суудалгүй намуудын төлөөллийг оролцуулсан зөвшилцлийн хороо байгуулья хэмээс санаачилгыг ч гаргаад байгаа. Орон гэртээ сууж байгаа ахмад настан, өрх толгойлсон эхчүүд зэрэг эмзэг бүлгийн иргэдээ дэмжих, түүнчлэн түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, Монголбанкны бодлогын хүүг бууруулах, шатахууны үнэ бууруулах гэх мэт олон санал санаачилгыг Засгийн газарт хүргүүлсэн. Эрх баригчдаас авч хэрэгжүүлж байгаа сайшаалтай арга хэмжээнүүд байна, түүнчлэн шүүмжлэлтэй хандах асуудлууд ч цөөнгүй. Тэр бүрийг манай намаас олон нийтэд хандан тогтмол хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр олон түмнийхээ эрх ашгийн төлөө дуугарсныхаа төлөө АН-аас хөөгдсөн. Шинэ нийгмийг хүсэмжилсэн шударга иргэдтэйгээ эвсэн нэгдэж улс төрийн намын зохион байгуулалтад ороод ШИНЭ эвсэл бүрдүүлээд явж байна.

-АН-аас ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч хүчээ нэгтгэн орох уриалгыг хүргүүлж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Миний бие ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Ардчилсан намаас жагсаалтаар бус УИХ-ын тойрогт удаа дараа нэр дэвшин өрсөлдөж, суудал авчирч байсныг та мэдэх байх. Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа намуудын тоонд МАНАН бүлэглэлийн эрх ашгийг тууштай хамгаалдаг Э-гээр эхэлсэн дарга нарыг толгойдоо залсан нам орох уу гэдгийг ойлгоход урт хугацаа хэрэг болохгүй юм шиг байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр олон түмнийхээ эрх ашгийн төлөө дуугарсныхаа төлөө АН-аас хөөгдсөн. Шинэ нийгмийг хүсэмжилсэн шударга иргэдтэйгээ эвсэн нэгдэж улс төрийн намын зохион байгуулалтад ороод ШИНЭ эвсэл бүрдүүлээд явж байна. Энэ бол цэвэр ардчиллын төлөөх үйл хэргийн үргэлжлэл. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл чинь өөрөө ардчиллын үзэл санаа, уриалга шүү дээ, иргэн бүр хөрөнгө чинээ, угсаа гарал, нам хөдөлгөөн харгалзахгүйгээр ШИНЭ-ийн эгнээнд орж, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдэх нь одоо ч нээлттэй байгаа гэдгийг харин энэ дашрамд хэлэх нь зүйтэй. Түүнээс бус аль нэг нам руу очих ямар ч асуудал байхгүй.

CGTN мэдээ20 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн