Нийгэм

Г.Загдаагийн өмгөөлөгчийн гомдлыг шүүх хэлэлцэж, хүчингүйд тооцлоо

Нийтэлсэн

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Г.Загдааг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Уг захирамжтай холбогдуулан яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн юм.

Ингээд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан байна. Уг гомдлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг өнөө өглөө 8.30 цагт зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд яллагдагч Г.Загдаад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж хуульд нийцсэн, үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг доор заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол /,
11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 / 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн/
Exit mobile version