Эдийн засаг
Маргаашнаас эхлэн нийслэлийн гурван дүүрэгт угаар хэмжигч тараана
Долоо хоног бүрийн Пүрэв гарагт Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл хотын хэмжээнд хэрэгжиж буй олон нийттэй холбоотой үйл ажиллагааг цахимаар танилцуулдаг уламжлалтай билээ. Энэ долоо хоногийн ээлжит цахим хурал эхэлж байна.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч нар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Мөн албан хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон гудамж талбайд ухуулан сурталчлах ажиллагааг зохион байгуулсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо.
Маргаашнаас эхлэн нийслэлийн гурван дүүрэгт угаар хэмжигч тараана. Ойрын хугацаанд 200 мянган ширхэг угаарын хэмжигчийг тараахаар болжээ.