Боловсрол

Нийслэлийн 25 дугаар цэцэрлэг шинэ байртай болно

Нийтэлсэн

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо.

60 орчим жилийн түүхтэй энэхүү цэцэрлэг нь Улаанбаатарын ууган цэцэрлэгүүдийн нэг. Гэвч барилгын ашиглалтын хугацаа дууссан, хамрагдах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн зэргээс үүдэн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж байгаа юм.

Цэцэрлэг энэ оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд 240 хүүхэд хүлээн авах багтаамжтай аж.

Мөн Эмиратын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 онд Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 100 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг барьж байгуулжээ.

Сүүлийн дөрвөн жилд АНЭУ-ын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх, махчин шувуудыг хамгаалах, зарим дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлэгийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэг арга хэмжээнд нийт нэг сая 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлжээ.

Exit mobile version