Дүүрэг
Урьдчилан сэргийлэх сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Эелдэг харьцааг хэвшүүлье” аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд коронавируст халдвар болон ой, хээрийн түймрээс урьчилан сэргийлэх уриалга бүхий сурталчилгааны наалт байршуулан ажиллаж байна.
“Эрсдэлийг бууруулж, маскаа зүүцгээе”, “Их хотын соёлыг хэвшүүлье” сэдэвт хоёр төрлийн сурталчилгааны наалтыг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 188 төрийн болон төрийн бус байгууллага, 95 аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газруудын барилга байгууламж, 135 орон сууцны орц гарцанд байршуулан ажиллалаа.
Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэн явагдана гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.