Covid-19
Оросоос ирсэн оюутнаас коронавирус ИЛЭРЧ, нийт тохиолдол 31 болов
Д.Нямхүү, 4-р сарын 15-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Харин Оросоос ирсэн 11 хүнд давтан шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ. Монголд халдвар авсан хүний тоо 31 боллоо, үүнээс 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Эрүүлжиж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсийг банканд хадгалж, ийлдсэн дахин шинжилгээ хийхэд нэг хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлын үргэлжлүүлэх хийсээр байна.
Д.Нарангэрэл, Дэлхий дээр 2 сая гаруй хүн халдвар авч, хагас сая гаруй хүн эдгэрлээ. БНХАУ-д өнгөрсөн 24 цагт шинээр 34 хүн халдвар авснаас 30 нь ОХУ-аас иржээ. 3388 хүн өвчилж, 28 хүн нас барж, өвчлөл нас баралт хамгийн олноор бүртгэгдсэн байна. 18-45 насныхан халдвараар өвчилж байна. Гэрийн дэглэмд байсан 200 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Манай улсад 1669 хүн ажиглалтад байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 дугаарын утсанд 198 дуудлага ирснээс 40 нь хуурамч дуудлага байв.
Б.Янжмаа, Япон улсад халдвар авсан хүний тоо 8700-г давж, 120 гаруй хүн шинээр халдвар авлаа. 1546 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүмүүсийн 901 нь Япон улсад халдвар авсан бөгөөд 645 нь Диамонд принцесс хөлөг онгоцоор зорчиж байжээ. Ерөнхий сайд Абэ үйлдвэрлэгчидтэй эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх асуудлаар теле хурал хийжээ. Ингэснээр “Сони” компани бусад үйлдвэрлэгчидтэй хамтарч амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болжээ.