Covid-19

Д.Нямхүү: Сонгдо-гоос ирсэн 2 хүний цусанд эсрэг бие илрээгүй, тэгэхээр тэд COVID-19 аваагүй гэсэн үг

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

4-р сарын 15-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Харин Оросоос ирсэн 11 хүнд давтан шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ. Монголд халдвар авсан хүний тоо 31 боллоо. Үүнээс 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хоёр удаа хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Эрүүлжиж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсийг банканд хадгалж, ийлдсэн дахин шинжилгээ хийхэд нэг хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн. Бид тандалт, эмчилгээнээс гадна судалгаа шинжилгээний ажлын үргэлжлүүлэн хийсээр байна.

Эсрэг бие гэж хүний биед гадны биет буюу вирус орж ирэхэд нянтай тэмцэж дархлалын систем ажиллаж эхэлдэг. Ингээд тодорхой хугацааны дараа гаднаас орсон вирусийг таних эсрэг бие үүсдэг. Тэгэхээр тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч цусанд нь эсрэг бие үлддэг. Энэ хүн халдвар авсныг илэрхийлж байгаа юм. Эсрэг бие бол вирус биш. Тэгэхээр бид энэ эсрэг биеийг хянаж байдаг. Харин ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан таван хүний цусанд эсрэг бие илэрсэн.

Цусанд эсрэг бие үүссэн тохиолдолд дахин тухайн халдвар авдаггүй, байгалийн дархлаа тогтсон гэсэн үг. Харин коронавирус шинэ халдвар учир эдгэрсэн хүмүүс дахин өвчлөхгүй гэх баталгаагүй байна гэж тайлбарлав.

Exit mobile version