Эрүүл мэнд

НЭГДСЭН МЭДЭЭ 04.16: Монголд COVID-19 халдварын 31 дэх тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

Нийтэлсэн

Монгол Улсад коронавирусийн халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдсэнийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өчигдөр мэдээллээ. Монголд коронавирусийн халдвар авсан иргэдийн тухай мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

[svtimeline]

[svt-event title=”2020.03.10-ны өдөр” date=”” class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 2-ны өдөр Чингис хаан нисэх буудлаар ирсэн Франц улсын иргэн COVID-19 халдвар авсныг гуравдугаар сарын 2-ны 02.00 цагийн орчимд ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр илрүүлж, Эрүүл мэндийн яам 11.00 цагийн ээлжит мэдээллээрээ олон нийтэд зарлалаа. ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар Франц иргэний нэгдүгээр хавьтал болох 123 иргэнийг олж тогтоон, лабораторийн шинжилгээ хийсэн ба өвчтөнтэй хамгийн ойр буюу хамт ажиллаж байсан иргэдэд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг албан ёсоор мэдээлсэн. [/svt-event][svt-event title=”2020.03.16-ны өдөр” date=”” class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 15-ны Сөүлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр иргэнээс, 16-ны Берлин-Москва-УБ-ын онгоцоор ирсэн нэг иргэнээс COVID-19 халдвар илэрч Монголд COVID-19 халдварын 4 тохиолдол бүртгэгдлээ. [/svt-event][svt-event title=”2020.03.18-ны өдөр” date=”” class=”svt-cd-green” ] 3-р сарын 16-ны Берлиний онгоцоор ирсэн бас нэг иргэнээс 17-ны өдөр коронавирус илэрснээр COVID-19 халдварын 5 тохиолдол бүртгэгдэн эмчлүүлж байна. [/svt-event][svt-event title=”2020.03.19-ний өдөр” date=”” class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 16-нд Берлиний онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Нийт 6 иргэнд COVID-19 халдварын эсрэг эмчилгээ хийж байна. [/svt-event][svt-event title=”2020.03.21-ний өдөр” date=”” class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 16-нд Берлиний тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд энэ онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрснийг гуравдугаар сарын 21-ний өдөр зарлав. Халдвар авсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. [/svt-event][svt-event title=”2020.03.26-ны өдөр” date=”” class=”svt-cd-green” ] уравдугаар сарын 18-ны Истанбулын тусгай үүргийн онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 болов. Эмч нар халдвар авсан иргэний хамгийн ойрын хавьтлуудыг яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Уг онгоцоор ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах байсан бол халдвар илэрсэн тул 26-ны өдрөөс эхлэн тусгаарлах хугацааг нэмж долоо хоногоор сунгасныг ЭМЯ-наас мэдээлсэн юм. [/svt-event][svt-event title=”ТУСГАЙ ҮҮРГИЙН ДӨРВӨН НИСЛЭГЭЭР СOVID-19 ХАЛДВАРЫН 10 ТОХИОЛДОЛ ЗӨӨВӨРЛӨГДӨН ИРЛЭЭ” date=”” class=”svt-cd-green” ] Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ын Ухань хотоос 32 иргэнээ авчирч, 14 хоног тусгаарлан шинжилгээ хийгээд халдваргүйг баталгаажуулаад эмнэлгээс гаргасан. Үүнээс хойш: Сөүл-УБ-244 Берлин-Москва-УБ- 231 Токио-УБ-256 Истанбул-УБ-252 иргэнийг авчирсан бөгөөд тусгай үүргийн сүүлийн дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 983 иргэний 10-аас нь CОVID-19 халдвар илэрлээ. Улсын онцгой комисс гуравдугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүл, 3-ны өдөр Токио хот руу тусгай үүргийн нислэг хийж, нутаг буцах хүсэлт гаргасан 500 гаруй иргэнээ авчрах шийдвэр гаргаад байна. Эмчлүүлж буй 11 хүний биеийн байдал тогтвортой байгааг ЭМЯ-наас мэдээлэв. Нас барсан хүн байхгүй. [/svt-event][svt-event title=”2020.03.28″ date=”2020.03.28″ class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 18-ны Истанбулын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр COVID-19 ИЛЭРЛЭЭ. Ингээд Монголд коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдлээ. [/svt-event][svt-event title=”COVID-19 ХАЛДВАР АВСАН ЭХНИЙ 2 ӨВЧТӨН ЭРҮҮЛЖИЖ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА” date=”2020.03.30″ class=”svt-cd-green” ] “Халдвар авсан эхний хоёр хүнийг эдгэрүүлээд, эмнэлгээс ГАРГАХ гэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Сүүлийн гурав хоног таван төрлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Өвчтөнүүдийн уушгинд гарч буй өөрчлөлтүүд хэрхэн өөрчлөгдөж, сэргэж байгаа нь компьютер томографийн шинжилгээгээр тодорхой харагддаг. Өвчтөнд илрэх өвчний шинж тэмдгүүд бүрэн арилсан тул эдгэрүүлээд гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн маань гэртээ 14 хоног үргэлжлэн тусгаарлагдаж өөрийгөө хянах ёстой гэв. [/svt-event][svt-event title=”COVID-19 ХАЛДВАРЫН 13, 14 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ” date=”2020.04.01″ class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсний хоёроос нь коронавирус илэрлээ. Онгоцоор ирсэн хүмүүсийг шууд тусгаарласан бөгөөд халдвар шинж тэмдэг илрээгүй ч гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирусийн халдвар авсан нь батлагджээ. “Онгоцоор ирсэн ар гэрийнхнийг нь Туркийн ЭСЯ-ны ажилтантай уулзуулаагүй. Монголын дүрэм номын дагуу шууд тусгаарласан. Халдвар авсан хоёр хүний ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа, эмчийн хяналт хийж байна. Онгоцонд үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарлаж байсан” гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. [/svt-event][svt-event title=”ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДСАН ТУРК ИРГЭНЭЭС COVID-19 ИЛЭРЛЭЭ ” date=”2020.04.06″ class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 28-ны өдөр Солонгосын тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэнд хийсэн давтан шинжилгээгээр 4-р сарын 5-ны өдөр шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Монголд COVID-19-ийн батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан бөгөөд халдвар шинж тэмдэггүй явагдсан, бие нь гайгүй эмчлэгдэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. [/svt-event][svt-event title=”ДАХИН ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, ХӨСҮТ-ЭЭС ГАРЧ БАЙНА” date=”2020.04.07″ class=”svt-cd-green” ] COVID-19 халдвар авсан хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарлаа. Монголд коронавирусийн халдварын 15 тохиолдол батлагдсан бол дөрөв нь эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж байна. Сүүлийн хоёр хүн Берлин-Москва-УБ-ын онгоцоор ирсэн бөгөөд гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, эрүүлжсэн байна. Тэд ХӨСҮТ-ээс гарч сувилалд 14 хоног тусгаарлагдах юм. [/svt-event][svt-event title=”COVID-19 ХАЛДВАРЫН 16 ДАХЬ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА” date=”2020.04.08″ class=”svt-cd-green” ] Гуравдугаар сарын 27-ноос 28-ныг шилжих шөнө Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирж, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг иргэнд хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илэрснийг өчигдөр зарлалаа. Монгол Улсад COVID-19 халдвар авсан хүний тоо 16 боллоо. Халдвар авсан иргэнийг хилээр орж ирсэн цагаас нь эхлэн ганцааранг нь тусгаарласан байна. [/svt-event][svt-event title=”ОХУ-ААС ИРСЭН ИРГЭНЭЭС COVID-19 ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ” date=”2020.04.13″ class=”svt-cd-green” ] Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас Алтанбулагийн боомтоор 282 иргэн ирсэн бөгөөд тэднээс халдварын сэжигтэй 20 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. Энэ 20 хүний нэгээс COVID-19 илэрч, Монголд коронавирусийн халдварын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 хүн эмчлэгдэн гарч, 13 хүнд эмчилгээ, хяналт шинжилгээ үргэлжилж байна хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Коронавирусийн халдвар нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан эхний хоёр хүн тусгаарлах байранд 14 хонох хугацаанд хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй тул гэртээ гарчээ. Тэд ажиглах байрнаас гарсан ч гэртээ мөн 14 хоног ажиглалт, хяналтын дор байна. Гэртээ тусгаарлагдах 7, 14 дэх хоногт мөн давтан шинжилгээ хийнэ гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм. [/svt-event][svt-event title=”ОХУ-ААС ИРСЭН ИРГЭНЭЭС COVID-19 ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ” date=”2020.04.16″ class=”svt-cd-green” ] ОХУ-аас ирж, “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүнд давтан шинжилгээ хийхэд дахин нэг хүнээс коронавирус ИЛЭРЛЭЭ. Монголд халдвар авсан хүний тоо 31 боллоо, үүнээс 5 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. УБ-Сонгдо эмнэлгээс ирсэн хоёр хүний цусны ийлдсэнд эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийхэд эсрэг бие илрээгүй. Тэгэхээр энэ хүмүүс коронавирусийн халдвар аваагүй гэсэн үг. Харин эрүүлжиж эмнэлгээс гарсан 5 хүний ийлдсийг банканд хадгалж, ийлдсэнд дахин шинжилгээ хийхэд бүх хүний ийлдсээс эсрэг бие илэрсэн гэж мэдээллээ. [/svt-event]

[/svtimeline]

Exit mobile version