Улс төр

Х.Нямбаатар: Хараат бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гишүүний сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулдаг боллоо

Нийтэлсэн

Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтөөр Их Хурлаар байгуулагддаг албан тушаалтнуудыг Их хурал болон холбогдох байнгын хороодоор батламжилж байхаар тусгасан. Энэ хүрээнд ШЕЗ, Шүүгчийн сахилгын хороо зэрэг хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулахаар ХЭҮК-оор эхлүүлж байна гэлээ.

 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын талаар ХЗБХ-н дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “ХЭҮК-ын тухай хууль өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан. ХЭҮК-ын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг өчигдөр буу энэ сарын 15-нд Хууль зүйн байнгын хороо баталсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас байгуулагддаг байгууллагын албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулах шинэ жишиг тогтоохоор болж байна. ХЭҮК-ын таван гишүүн болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх гишүүнийг сонгох журмын дагуу 30 хоногийн дотор дээрх албан тушаалд нэр дэвшигчдийг бүртгэх ажил өчигдрөөс эхэлсэн.

Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах вэ гэхээр ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг хуульд заасны дагуу есөн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Үүнд УИХ дахь олонх болон цөөнхийн төлөөлөл, хэрэв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийг бүрдүүлж байгаа гишүүдээс оролцуулна. Мөн Засгийн газрын гишүүний санал болгосон төлөөлөл, төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсад таваас доошгүй жилээр идэвхтэй ажиллаж байгаа Монгол Уосын хүний эрхийн форумаас санал болгосон төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосон төлөөллүүд байна. Ажлын хэсэг дээр дурдсан хугацаанд нэр дэвшсэн иргэдийн материалыг хүлээн авч танилцан бүртгэл хийх, ярилцлага, УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулна. Дараа нь нэр дэвшигчдээс гишүүдийг тодруулж Их хуралд нэрийг нь оруулж, батлуулна.

Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтөөр Их Хурлаар байгуулагддаг албан тушаалтнуудыг Их хурал болон холбогдох байнгын хороодоор батламжилж байхаар тусгасан. Энэ хүрээнд ШЕЗ, Шүүгчийн сахилгын хороо зэрэг хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллагын гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулахаар ХЭҮК-оор эхлүүлж байгааг дуулгая” гэлээ.

Exit mobile version