Улс төр

С.Эрдэнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж, АН-ын даргаас буулгахыг уриалав

Нийтэлсэн

АН-ын дарга С.Эрдэнийг  сонгуульд горилогчдоос 100 сая бас түүнээс дээш төгрөгийн дэнчин хурааж байгааг шалгуулах хүсэлтийг тус намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Үндсэн хуулийн Цэцэд өглөө. Мөн С.Эрдэнийг АН-ын даргаас  огцруулж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх шаардлагатай хэмээв.

АН-ын дарга С.Эрдэнийг сонгуульд горилогчдоос 100 сая бас түүнээс дээш төгрөгийн дэнчин хурааж байгааг шалгуулах хүсэлтийг тус намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв Үндсэн хуулийн Цэцэд өглөө. Мөн С.Эрдэнийг АН-ын даргаас огцруулж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх шаардлагатай хэмээв.

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл АН УИХ-ийн сонгуульд ялалт байгуулах нь бүү хэл намаараа хууль, шүүхийн байгууллагад дуудагдах нөхцөл үүсэхээр байгааг хэлсэн юм. Тэрбээр “С.Эрдэнийг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд зогсохгүй ээлжит сонгуулиас өмнө АН-ын даргын суудлаас нь огцруулах хүртэлх арга хэмжээ авахыг шаардаж байна.

Түүнчлэн С.Эрдэнэ гэдэг хүн Үндсэн хуулийн 3.2 буюу төрийн эрхийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 14.2 буюу Хүнийг үндэс угсаа, арьс өнгө, боловсрол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болно гэсэн заалтыг зөрчиж, горилогчдоос 100 саяын дэнчин авах шийдвэрээ АН-ын Үндэсний бодлогын хороонд тулган батлуулсан. Улс төрийн намын тухай хуулийн 5.1.3 дахь заалтыг зөрчсөн.

Тухайлбал, аливаа намын гишүүн нь намын болон сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд мөн л дээр дурдсанчлан хөрөнгө чинээ, боловсролоор нь хязгаарлаж болохгүй гэх заалтыг зөрчсөн. Миний хувьд хуулийн эдгээр зүйл, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа. УИХ-ын гишүүн гэдэг нэрийн ард нуугдаж, хууль бус зүйлүүдийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийж ирсэн улс төрчдийг С.Эрдэнээр төлөөлүүлж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ёстой. 2017 оны нэгдүгээр сарын 30-нд С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын дарга болсон. Түүнээс хойш АН бохир мөнгөнд живсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ хүн АН-ын дотоод бүх албан тушаалыг үнэлээд зарчихсан. Түүнээс өмнө энэ хүн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын бүх газрыг зарчихсан. Одоо УИХ-ын сонгуулийн сургаар УИХ-ын суудлын үнэлээд зарчихаж байгааг та бид харж байна. 100 саяас эхлүүлсэн бол одоо 300-400 саяд хүргэчихлээ. Энэ хүн АН-ын нэрийг барьж, бохир мөнгө босгож байна. Нөгөө талаас АН-ын гишүүдийг өөрийн санаачилсан хууль бус үйлдэл рүү чирч оруулаад байгаа юм.

Тиймээс миний бие намынхаа гишүүдэд уриалъя. Намаараа хууль зөрчсөн үйлдэл рүү орохоос өмнө 100 саяынхаа бохир схемийг сонгуулийн өмнө хамтын хүчээр хүчингүй болгоё. АН-аас нэр дэвшээд иргэд сонгогчидтой уулзахад танаас асуувал яах вэ. “Та 100 саяыг төлж, УИХ-д нэр дэвших квот авсан УИХ-ын гишүүн болсныхоо дараа хэчнээн төгрөгийг төсвөөс хулгайлах вэ” гэвэл юү гэж хариулах вэ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын сонгуульд унагах улс төрийн нөхцөл байдал руу оруулчихлаа” гэлээ.

Exit mobile version