Эдийн засаг
Хүүхдийн 30 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминЗасгийн газраас хүүхдийн мөнгийг 30 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан. Тэгвэл хүүхдийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэддээ мэдэгдсэн коронавирусийн эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна” хэмээн бичжээ.
18 нас хүртэлх хүүхдийн сар бүрийн тэтгэмж 20 мянган төгрөг байсан билээ. Коронавирусийн халдварын эсрэг Засгийн газраас авах арга хэмжээний хүрээнд гурван сарын хугацаанд хэрэгжих үг хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд сар 30 мянган төгрөг олгохоор болсон.