Улс төр

Пакистан Улсаас Монголд суух Өргөмжит консул И.Сэр-Одод экзекватур гардуулж өгөв

Нийтэлсэн

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул И.Сэр-Одод 4 дүгээр сарын 16-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгөв.

Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул И.Сэр-Одод ажлын амжилт хүсээд Монгол Улс, Пакистан Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

Эх сурвалж: ГХЯ

Exit mobile version